ХБНГУ-ын ачаа тээврийн зөвшөөрлийн бичгийг олгож эхэллээ

     2024 онд ХБНГУ-тай автотээврийн харилцааны тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсны дагуу тус улс руу/аас, дамжин өнгөрөх зөвшөөрлийн бичгийг солилцон олгож эхэллээ.

      Солилцсон зөвшөөрлийн бичиг нь тээврийн хэрэгслийн экологийн ангилал (евро III, V, VI)-аас хамаарч олгогдохоор байгаа тул тээврийн хэрэгслийн экологийн ангиллыг тодорхой болгож, өөрийн тээврийн хэрэгслийн экологийн ангилалд тохирсон зөвшөөрлийн бичиг авч тээвэрлэлт гүйцэтгэхийг анхаарна уу.