Олон улсын автотээврийн холбоо /IRU/-ноос ‘TIR/EPD seminar’ зохион байгууллаа.

ТИР горимын хүрээнд олон улсад ачаа тээвэрлэгч байгууллагуудын менежерүүдэд зориулсан “TIR/EPD seminar”-ийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний Мягмар гаригт амжилттай зохион байгуулагдлаа. Олон улсын гаалийн байгууллагуудад ачааны мэдээллийг урьдчилан илгээдэг TIR-ийн үндсэн цахим мэдүүлгийн програмыг Монголын гаалийн байгууллагын цахим системд холбох сүүлийн шатны ажлууд хийгдэж байгаатай холбоотой уг системийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгөх зорилготой уг семинарт олон улсын автотээврийн холбооны төлөөлөл, хятад болон бусад улсын холбогдох хүмүүс оролцож мэдээлэл өглөө.

Уг семинарт Монголын тээвэрлэгчдийн төлөөлөл 27 байгууллагаас гаалийн цахим системд ачааны тухай мэдээлэл оруулах эрх бүхий менежерүүдээ хамрууллаа.

—–oOo—–