“Алтан жолоо” наадам амжилттай зохион байгуулагдлаа

             Автотээврийн салбарын 2024 оны ажлыг дүгнэж, салбарт үйл ажиллагаагаараа бусдыгаа тэргүүлсэн тэргүүний аж ахуйн нэгж, байгууллага, тээвэрчдийг шалгаруулан шагнаж алдаршуулдаг Автотээврийн салбарын шинэ жил “Алтан жолоо” наадмыг 18 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.  

         Уг арга хэмжээнд төр, төрийн бус болон хувийн хэвшлийн 34 аж ахуйн нэгж, байгууллагын тэргүүний тээвэрчид, инженер техникийн ажилтан, албан хаагч, ахмадууд гээд манай улсын өнцөг булан бүрээс ирсэн салбарын үе үеийн 140 гаруй төлөөлөл оролцлоо.

          Та бүхэн улиран одож буй 2024 онд үзүүлсэн амжилтаа улам бататгаж, айлчлан ирж буй 2025 ондоо амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Алтан шар зам Тань өлзийтэй байх болтугай.

МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО