БНЛатви Улс руу нэвтрэхдээ тээврийн хэрэгслийг заавал мэдүүлдэг боллоо

       БНЛатви Улсын хууль тогтоомжид оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд 2025 оны 1-р сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Хуульд заасны дагуу гуравдагч улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл Латвийн нутаг дэвсгэрээр зорчихоор мэдүүлсэн байх ёстой. Энэхүү шаардлага  нь Европын холбоо (ЕХ), Европын эдийн засгийн бүс болон Швейцарын холбооны гишүүн улсуудаас бусад бүх улсын тээврийн хэрэгсэлд хамаарна.

       Латвийн нутаг дэвсгэрт нэвтрэхийн өмнө тээврийн хэрэгслийг мэдүүлсэн байх ёстой.

       Мэдүүлгийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын газрын веб сайт /e.csdd.lv/ дээр хийлгэнэ. Веб сайт руу нэвтрэхийн тулд  VPN-ээр холбогдсон байх шаардлагатай. Бүртгүүлэх үед “тээвэрлэгчийн дугаар” хэсэгт EORI кодыг бичнэ. Тээврийн хэрэгслийг мэдүүлэхэд төлбөр төлөхгүй.

     Энэхүү хуулийн хэрэгжилтэд Латви Улсын хилийн хяналтын байгууллага, хилийн боомт дахь болон дотоодын цагдаагийн байгууллагууд хяналт тавина.

Эх сурвалж: www.asmap.ru