Авто тээврээр олон улсын зорчигчид, ачаа тээвэрлэх тухай Монгол улсын засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын хэлэлцээр

АВТО ТЭЭВРЭЭР ОЛОН УЛСЫН ЗОРЧИГЧИД, АЧАА ТЭЭВЭРЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН

ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар /цаашид “Хэлэлцэн тохирогч Талууд” гэж нэрлэнэ/, олон талын харилцан ашигтай харилцааны тааламжтай хөгжлийг анхааралдаа авч, хоёр орны хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх авто тээврийн харилцааг цаашид хөгжүүлэх эрмэлзлийг удирдлага болгон, дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиров:

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ
Энэхүү Хэлэлцээрийн дагуу хоёр орны хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх зорчигчид /жуулчдыг оролцуулан/, ачааны байнгын болон байнгын бус тээвэрлэлтийг улс хоорондын авто тээврийн харилцааны зориулалтаар нээгдсэн замаар, Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсад бүртгэлтэй авто тээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.
I. ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТ

Хоёрдугаар зүйл
1.Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагуудын хооронд тохиролцсоны дагуу автобусаар зорчигчдын байнгын тээвэрлэлтийг зохион байгуулна.
2.3орчигчдын байнгын тээвэрлэлтийг зохион байгуулах тухай саналыг Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд бие биедээ урьдчилан өгнө.
Энэ саналд тээвэрлэгчийн нэр, аялалын замнал, хөдөлгөөний цагийн хуваарь, тээврийн хөлс, зорчигчдыг буулгах, суулгах буудал зогсоол, түүнчлэн тээвэрлэлтийг гүйцэтгэх хугацаа, давтамжийн талаарх мэдээлэл агуулагдсан байна.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ
1.Хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин зорчигчдын байнгын бус тээвэрлэлтийг автобусаар гүйцэтгэхэд энэхүү хэлэлцээрийн 4 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг авна.
Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд өөрийн нутгаар дайрч өнгөрөх замын тэр хэсэгт зөвшөөрөл олгоно.
Хэрэв энэ зөвшөөрөлд өөрөөр заагаагүй бол зорчигчдын байнгын бус тээвэрлэлт автобусаар хийхэд ирэх, очих нэг аялал хийх эрхийн зөвшөөрөл өгнө.
Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд нь зорчигчдын байнгын бус тээвэрлэлтийн зөвшөөрлийн бичгийг харилцан тохиролцсон тоогоор жил бүр бие биендээ өгнө. Энэхүү зөвшөөрлийн бичиг нь зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын тамга, тэмдэг, хариуцлагатны гарын үсэгтэй байна.
Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд зөвшөөрлийн бичгийг солилцох журмыг өөр хоорондоо тохиролцоно.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ
Эвдэрсэн автобусыг өөр автобусаар солиход энэхүү Хэлэлцээрийн 3 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг шаардахгүй.

АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ

ТАВДУГААР ЗҮЙЛ
I .Хэлэлцэн тохирогч Талуудан эрх бухий байгууллагуудын өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр ачааны чиргүүлтэй буюу чиргүүлгүй автомашин, хагас чиргүүлтэй зүтгүүрээр энэхүү Хэлэлцээрийн 6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.
2.Хэрэв энз зөвшөөрөлд өорөөр заагаагүй бол ачааны тээвэрлэлт хийхэд очих, ирэх нэг аялал хийх эрхийн зөвшөөрөл өгнө.
3.Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд нь ачаа тээвэрлэлтийн зөвшөөрлийн бичгийг харилцан тохиролцсон тоогоор жил бүр бие биедээ өгнө. Энэхүү зөвшөөрлийн бичиг нь зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын тамга, тэмдэг, хариуцлагатны гарын үсэгтэй байна.
4 .Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд зөвшөөрлийн бичгийг солилцох журмыг өөр хоорондоо тохиролцоно.

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ
1.Энэхүү Хэлэлцээрийн 5 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг дараах тээвэрлэлтийг гүйцэтгэхэд шаардахгүй:
а/ Үзэсгэлэн, яармагийн зориулалттай үзмэр, тоног төхөөрөмж, материал;
б/ Биеийн тамирын арга хэмжээг явуулахад зориулагдсан тээврийн хэрэгсэл, амьтан, тэрчлэн төрөл бүрийн хэрэгсэл, эд юмс;
в/ Театрын засал чимэглэл, хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, кино зураг авах болон радио, телевизийн нэвтрүүлэг хийхэд зориулагдсан тоног төхөөрөмж, эд юмс;
г/ Нас барагчийн чандруу, шарил;
д/ Шуудан;
е/Эвдрэл гэмтэлтэй авто тээврийн хэрэгсэл;
ж/ Нүүж байгаа айлын эд хогшил;
з/Энэхүү Хэлэлцээрийн 7 дугаар зүйлийн дагуу тээвэрлэх тусгай зөвшөөрол авсан ачаа;
и/Байгалийн гамшиг тохиолдсон үед тусламж үзүүлэхэд зориулагдсан эмнэлгийн тоног төхөөрөмж, эд хэрэгсэл.
Тэрчлэн техникийн тусламжийн автомашин явахад зөвшөөрөл шаардахгүй.
Энэхүү зүйлд заасан тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа авто тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн орныхоо тээвэрлэлтийн баримт бичигтэй байна.

2.Энэ зүйлийн 1-ийн а,б,в-д тусгагдсан заалтууд нъ зөвхөн тухайн ачааг авто тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн оронд буцааж авчрах буюу гуравдагч орны нутгаар тээвэрлэх тохиолдолд хүчинтэй байна.

ДОЛДУГААР ЗҮЙЛ
1.Хэрэв ачаатай буюу ачаагүй яваа авто тээвийн хэрэгслийн овор болон жин нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр тогтоосон нормоос хэтэрсэн, мөн түүнчлэн аюултай ачаа тээвэрлэх үед тээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын эрх бүхий байгууллагуудын тусгай зөвшөөрлийг авна.
2.Хэрэв энэ зүйлийн 1-д дурдсан зөвшөөрөлд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой чиглэлээр явахаар тогтоосон бол тээвэрлэлтийг зөвхөн энэ чиглэлээр гүйцэтгэнэ.

III. ЕРӨНХИЙ ХЭСЭГ

НАЙМДУГААР ЗҮЙЛ
ТээвэрлэгчидХэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээрорших хоёр цэгийн хооронд зорчигч болон ачаа тээвэрлэхийг зөвшөөрөхгүй.
Хэрэвтээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан бол Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутгаас гуравдагч орны нутагт, мөн түүнчлэнгуравдагч орны нутгаас Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутагт тээвэрлэлт хийж болно.

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ
1.Энэхүү хэлэлцээрт заасан тээвэрлэлтийг тухайн орны дотоодын хууль тогтоомжийн дагуу олон улсын тээвэрлэлт хийхээр зөвшөөрөгдсөн тээвэрлэгч гүйцэтгэнэ.
2.0лон улсын тээвэрлэлт гүйцэтгэх авто тээврийн хэрэгсэл нь өөрийн улсын бүртгэлийн дугаар, таних тэмдэгтэй байна.

АРАВДУГААР ЗҮЙЛ
Хэлэлцэн тохирогч Талуудын хооронд, түүнчлэн тэдгээрийн нутгаар дамжуулан Талуудын дотоодын хууль тогтоомжоор хориглосон зэр зэвсэг, сум хэрэгсэл, байлдааны тоног төхөөрөмж, тэсрэх бодис, бусад аюултай ба хортой ачааг тээвэрлэхийг хориглоно.

АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ
Энэхүү Хэлэлцээрт тусгагдсан ачааны тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ олон улсын хэмжээнд нийтлэг мөрдөж байгаа загварт нийцсэн дагалдах хуудсыг хэрэглэнэ.

АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ
1 .Тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгсэл жолоодох ангилалд тохирсон үндэсний болон олон улсын жолоочийн үнэмлэх, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн баримт бичигтэй байна.
2.3өвшөөрлийн болон бусад баримт бичиг нь энэхүү Хэлэлцээрийн заалтад нийцсэн байх бөгөөд түүнийг автомашиндаа авч яван хяналт шалгалтын эрх бүхий байгууллагуудын шаардлагаар үзүүлж байна.

АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ
Энэхүү Хэлэлцээрийн дагуу ачаа болон зорчигчдын тээвэрлэлттэй холбогдож гарсан практик асуудлуудыг Хэлэлцэн тохирогч Талуудын тээвэрлэгчид хоорондоо шууд зохицуулж болно.
Энэ зорилгоор тээвэрлэгчид нь хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлөөр өөрийн төлөөлөгчийн газрыг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутагт нээн ажиллуулж болно.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ
Хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх улс хоорондын зорчигчид болон тээшийн тарифыг Хэлэлцэн тохирогч Талуудан эрх бүхий байгууллагууд тохиролцоно.
Тээврийн үнэ хөлсний тооцоог Засгийн газар хоорондын төлбөрийн хэлэлцээр болон хоёр Талын үндэсний банк хоорондын хэлэлцээрийн дагуу хийнэ.

АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ
Энэхүү Хэлэлцээрийн үндсэн дээр Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутгаар, Хэлэлцэн тохирогч аль нэг Талын тээвэрлэгчийн гүйцэтгэх зорчигчид, ачааны тээвэрлэлт, түүнчлэн энэ тээвэрлэлтийг хийж байгаа авто тээврийн хэрэгсэл нь энэ хэлэлцээрт заасны дагуу зөвшөөрөл олгох болон замын ашиглалт, арчлалт, авто тээврийн хэрэгслийн эзэмшилт ба ашиглалттай холбогдсон татвар хураамж, мөн тэрчлэн тээвэрлэлтээс олох орлого ашгийн татвар хураамжаас чөлөөлөгдөнө.

АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ
Энэ тээвэрлэлтийг гүйцэтгэх авто тээврийн хэрэгсэл бүрийг иргэний хариуцлагын даатгалд урьдчилан заавал даатгуулсан нөхцөлд энэхүү хэлэлцээрийг үндэслэн тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ
Хилийн байцаан өнгөрүулэх, гаалийн болон хорио цээрийн шалгалтад Хэлэлцэн тохирогч хоёр Талын оролцсон олон талын болон хоёр талын олон улсын гэрээ, хэлэлцээрийг мөрдөх бөгөөд харин эдгээр гэрээ, хэлэлцээрээр зохицуулагдахгүй асуудлыг шийдвэрлэхдээ Хэлэлцэн тохирогч Тал бүрийн дотоодын хууль тог- тоомжийг мөрдөнө.

АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ
Зорчигчдын байнгын тээвэрлэлт, хүнд өвчтөн, мал амьтан, түргэн муудах ачааны тээвэрлэлтийг гүйцэтгэхэд хилийн байцаан өнгөрүүлэх, гаалийн болон хорио цээрийн шалгалтыг ээлж дугааргүйгээр хийнэ.

АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ
1 .Энэхүү Хэлэлцээрийг үндэслэн тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг руу тээвэрлэж яваа доорх зүйлийг гаалийн татвар хураамж, зөвшөөрлөөс харилцан чөлөөлнө:
тухайн загварын авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн тэжээлийн системтэй технологийн болон зохион бүтцийн талаар холбоо бүхий түлшний саванд байгаа шатахуун;
тээвэрлэлтийн явцад зайлшгүй хэрэглэгдэх хэмжээний тосолгооны материал;

в/ олон улсын тээвэр хийж байгаа авто тээврийн хэрэгслийн засварт зориулагдсан сэлбэг, багаж хэрэгсэл.
Хэрэглээгүй сэлбэгийг эргүүлэн тээвэрлэнэ.Харин солигдсон хуучин сэлбэгийг тухайн улсаас авч буцах, эсвэл Хэлэлцэн тохирогч Талын нутаг дээр тогтоогдсон журмын дагуу устгах буюу тушаана.

ХОРЬДУГААР ЗҮЙЛ
Хэлэлцэн тохирогч Талууд энэхүү хэлэлцээрийн дагуу тээвэр хийх үйл ажиллагааг хөнгөвчилсөн бүхий л арга хэмжээг авч байна.

ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ
Энэхүү хэлэлцээрийг зөрчсөн тохиолдолд тээвэрлэгч орны эрх бүхий байгууллага нь зөрчил илрүүлсэн орны эрх бүхий байгууллагын хүсэлтээр энэхүү хэлэлцээрийн биелэлтийг хангахад шаардагдах арга хэмжээ авна.
Тээвэрлэгч орны эрх бүхий байгууллага авсан арга хэмжээнийхээ тухай нөгөө орны эрх бүхий байгууллагад мэдээлнэ.

ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ
Энэхүү хэлэлцээрийн биелэлтийг хангах зорилгоор Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд нь шууд холбоо тогтоож, Хэлэлцэн тохирогч аль нэг Талын саналаар зорчигчид, ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл олгох системтэй холбогдсон асуудлыг шийдвэрлэх зорилгоор зөвлөлгөөн хийх, түүнчлэн олгогдсон зөвшөөрлийг ашиглаж байгаа талаар туршлага, мэдээллийг солилцоно.

IV.ТӨГСГӨЛИЙН ХЭСЭГ

ХОРИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ
Энэхүү Хэлэлцээрээр болон Хэлэлцэн тохирогч хоёр Талын оролцсон олон талын ба хоёр талын олон улсын гэрээ, хэлэлцээрээр зохицуулагдахгүй асуудлыг Хэлэлцэн тохирогч Тал бүрийн дотоодын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ
Хэлэлцэн тохирогч Талууд энэхүү хэлэлцээрийг тайлбарлах, мөрдөх явцад гарч болох маргаантай бүх асуудлыг хэлэлцэх болон зөвлөлдөх замаар шийдвэрлэнэ.

ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛ
Энэхүү хэлэлцээр нь Хэлэлцэн тохирогч Талуудын байгуулсан олон улсын бусад гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг хөндөхгүй.

ХОРИН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ
1 .Тухайн орнуудад хэлэлцээрийг хүчинтэй болгоход шаардагдах хууль зүйн үйлдлийг гүйцэтгэсэн тухай Хэлэлцэн тохирогч Талууд бие биедээ дипломат шугамаар мэдэгдсэн өдрөөс эхлэн энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болно. Хэлэлцээрт хавсаргасан гүйцэтгэх протокол болон нэмэлт протокол нь хэлэлцээрийн салшгүй хэсэг болно.
З.Энэхүү Хэлэлцээрийг тодорхой хугацаагүй байгуулсан бөгөөд Хэлэлцэн тохирогч аль нэг Тал нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талдаа Хэлэлцээрийг хүчингүй болгох саналаа мэдэгдсэн өдрөөс хойш 90 хоногийн туршид хүчинтэй байна.
Энэхүү Хэлэлцээрийг 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо монгол, казах хэлээр тус бүр 2 хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.