ТИР тээвэрлэгч нарт татвартай холбоотой мэдээлэл өглөө.

Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос Татварын ерөнхий газарт хүсэлт тавьсны дагуу 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тус газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга Д.Мөнхтуул, Татварын улсын байцаагч Ц.Ундармаа нар Холбоон дээр хүрэлцэн ирж олон улсын ачаа тээвэрлэлтийн татвар, төлбөр тооцоотой холбоотой асуудлаар ТИР горимын тээвэрлэлт гүйцэтгэх эрх бүхий тээврийн байгууллагуудад мэдээлэл өгч, тээвэрчдийн сонирхсон асуултуудад хариулт өгч санал солилцлоо.
Бидний хүсэлтийг хүлээн авч тээвэрчдэд тулгамдаж буй татвар, төлбөр тооцоотой холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн Татварын ерөнхий газар хэлтсийн дарга Д.Мөнхтуул, Татварын улсын байцаагч Ц.Ундармаа нарт тээвэрчдийн өмнөөс талархал илэрхийлье.

 

МАТНХолбоо