
Автотээврийн хяналтын улсын байцаагч нарт зориулсан сургалт
Автотээврийн салбарын хяналтын улсын байцаагч нарт зориулсан “АВТОТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ-ШАЛГАЛТЫГ САЙЖРУУЛАХ” сургалт болов
Автотээврийн салбарын мэргэжлийн холбоод болох Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо /NARTAM/, Зам, тээврийн ажиллагсадын мэргэжлийн боловсролын институт /ЗТАМБИ/ хамтран улсын хэмжээнд ажиллаж байгаа автотээврийн салбарын хяналтын улсын байцаагч нарт зориулан “АВТОТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ-ШАЛГАЛТЫГ САЙЖРУУЛАХ” сэдэвт сургалтыг зохион байгуулав.
Уг сургалтад Зам, тээврийн яам, Тээврийн прокурорын газар, Нийслэлийн хяналт шалгалтын газар, 21 аймгийн Засаг даргын тамгын газар, Далайн захиргаа, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газар зэрэг байгууллагуудын 80 гаруй хяналтын улсын байцаагч нар хамрагдаж, манай улсын стандарт, хууль, дүрмийг олон улсын гэрээ, конвенци, стандартай харьцуулсан хэлбэрээр Аюултай ачаа тээврийн хяналт, Жолоочийн ажил амралтын гормын хяналт, Хүнсний түргэн муудах бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хяналт, Контейнер тээвэрлэлт түүний хяналт, тээврийн бичиг баримтууд түүний хяналт-шалгалт, манай улс болон бусад улсын хяналт-шалгалтын ялгаа, Тээврийн аюулгүй ажиллагааг сайжруулахад хяналт-шалгалтад юуг анхаарах ёстой зэрэг мэргэжлийн өргөн хүрээний олон асуудлаар бүтэн өдрийн турш сонирхолтой хичээл, мэдээллийг сонслоо.
Сургалтын явцад байцаагч нар сонирхсон асуултдаа доторхой хариултыг авахаас гадна уг сургалтанд аж ахуйн нэгжийн төлөөлөл орoлцож хяналт-шалгалтын талаар хүсэлт, санал бодлоо илэрхийсэн нь өмнө болж байсан сургалтаас онцлог, илүү үр дүнтэй сургалт боллоо.
“Салбарын хүний нөөцийн бүртгэл, мэдээлэл, сургалтын нэгдсэн систем”-ээр дамжуулан 0,5 кредитийн цахим гэрчилгээг сургалтад хамрагдсан хяналтын улсын байцаагч нарт анх удаа олгосон нь энэ удаагийн сургалтын бас нэг онцлог байлаа.
Сургалтад хамрагдсан автотээврийн хяналтын улсын байцаагч нараас ийм төрлийн сургалтыг тодорхой давтамжтайгаар хийж байх саналыг гаргасан нь мэргэжлийн холбоодын ажилтан, албан хаагчдад салбартаа илүү их мэдлэг түгээх урмыг хайрлав.
Сургалтыг зохион байгуулах нөхцөл, боломжоор хангасан Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газарт талархал илэрхийлье.
—– о0о —–