Oлон улсын автотээврийн харилцааны тухай монгол улсын засгийн газар, Бүгд Найрамдах Kиргиз улсын засгийн газар хоорондын хэлэлцээр
ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР,
БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар Iцаашид “хэлэлцэн тохирогч Талууд гэнэ/, харилцан тэгш эрхтэй байх зарчмын үндсэн хоёр орны хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх ачаа, зорчигч тээврийн харилцааг хөгжүүлэх, хөнгөвчлөхийг удирдлага болгон, дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиров:
НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ
1.Энэхүү Хэлэлцээрийн дагуу автотээврээр хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх, мөн гуравдагч улс руу ба гуравдагч улсаас гүйцэтгэгдэх ачаа, зорчигч тээвэрлэлтийг Монгол Улс , Бүгд Найрамдах Киргиз Улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.
2.Энэхүү хэлэлцээр нь хэлэлцэн тохирогч Талуудын олон улсын бусад гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн эрх, үүргийг хөндөхгүй.
ХОЁРДУГААР ЗҮЙЛ
Энэхүү хэлэлцээрт тусгагдсан нэр томьёо нь дараах утгыг илэрхийлнэ. Үүнд:
а) “эрх бүхий байгууллагууд”:
– Монгол Улсын Талаас – Монгол Улсын Дэд бүтцийн яам, 7,11,15 дугаар зүйлүүдээр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам.
– Бүгд Найрамдах Киргиз Улсын Талаас – Бүгд Найрамдах Киргиз Улсын Тээвэр холбооны яам, 7, 11, 15 дугаар зүйлүүдээр Бүгд Найрамдах Киргиз Улсын Дотоод хэргийн яам.
Хэрэв дээр дурьдсан эрх бүхий байгууллагуудын нэр өөрчлөгдвөл шинэ байгууллагуудын нэрийг хэлэлцэн тохирогч Талууд нөгөө Талдаа дипломат шугамаар мэдэгдэнэ.
б) “тээвэрлэгч” гэж: хэлэлцэн тохирогч аль нэг Талын нутаг дэвсгэр дээр бүртгэлтэй. үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн олон улсын ачаа зорчигч тээвэрлэлт гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг;
в) “тээврийн хэрэгсэл” гэж:
зорчигч тээвэрлэлтэд – автобус, өөрөөр хэлбэл жолоочийн суудпыг оруулаад 9-өөс доошгүй хүний суудалтай зорчигч тээвэрлэх зориулалт бүхий автотээврийн хэрэгсэл, түүнчлэн зорчигчдын тээш тээвэрлэх чиргүүл;
ачаа тээвэрлэлтэд – ачааны автомашин, чиргүултэй ачааны автомашин, авто зүтгүүр буюу хагас чиргүүлтэй авто зүтгүүр;
г) “зөвшөөрөл” гэж: хэлэлцэн тохирогч нэг Талын нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрээр тээвэрлэлт гүйцэтгэх эрх олгосон баримт бичиг;
д) “дамжин енгөрөх тээвэрлэлт” хэлэлцэн тохирогч аль нэг Талын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч улсуудад гүйцэтгэх тээвэрлэлт;
е) зорчигчийн байнгын тээвэрлэлт” гэж: хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагуудын урьдчилан тохиролцсон хөдөлгөөний цагийн хуваарь, эхний болон эцсийн буудал, эогсоолуудыг заасан аялалын замналын дагуу автотээврийн хэрэгслээр гүйцэтгэх зорчигч тээвэрлэлт;
ж) “зорчигчийн байнгын бус тээвэрлэлт’’ гэж: “зорчигчийн байнгын тээвэрлэлт” тодорхойлолтонд ороогүй зорчигч тээвэрлэлт;
з) “хорио цээрийн шалгалт” гэж: ариун цэвэр, мал эмнэлэг, мөн түүнчлэн ургамал хорио цээрийн шалгалтыг хэлнэ,
ГУРАВДУГААР ЗҮЙЛ
Хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх зорчигчийн байнгын тээвэрлэлтийг харилцан тэгш эрхтэй байх зарчмын үндсэн дээр хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагуудын тохиролцооны дагуу зөвшөөрөлгүй гүйцэтгэнэ.
Зорчигчийн байнгын тээвэрлэлтийг зохион байгуулах тухай саналыг хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд бие бие дээ урьдчилан өгнө. Энэ саналд тээвэрлэгчийн нэр, аялалын замнал, хөдөлгөөний цагийн хуваарь, үнэ тариф, зорчигчдыг буулгах, суулгах буудал зогсоол, түүнчлэн тээвэр лэлтийг гүйцэтгэх хугацаа, давтамжийн талаархи мэдээллийг заавал тусгасан байна.
ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ
Хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх зорчигчийн байнгын бус тээвэрлэлтийг зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэх бөгөөд бүлэг зорчигчдыг нэг автобусаар тээвэрлэх дараах тохиолдлуудад:
а) тээвэрлэлт нь автобус буртгэгдсэн хэлэлцэн тохирогч нэг Талын нутаг дэвсгэрээс эхэлж, дуусаж байгаа тохиолдолд
б) тээвэрлэлт нь автобус буртгэгдсэн хэлэлцэн тохирогч нэг Талын нутаг дэвсгэрээс эхлэж, эргэж явах нөхцөлтэйгээр хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт дуусаж байгаа тохиолдолд
Мөн түүнчлэн:
а) хоосон автобус буцаж тээвэрлэлт гуйцэтгэх зорилгоор хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрээс бүлэг зорчигчдыг тээвэрлэн (энэ зүйлийн 1 дүгээр хэсгийн “б” заалтанд заасан тохиолдол) анхны тээвэрлэсэн цэгт хүргэх тохиолдолд
б) эвдэрсэн автобусыг өөр автобусаар солих тохиолдолд
ТАВДУГААР ЗҮЙЛ
Хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлт нь зөвшөөрлийн дагуу гүйцэтгэгдэнэ. Тэзврийн хэрэгслүүдийг үндэслэлгүйгээр саатуулах, янз бүрийн хязгаарлалт хийхгүй байх бөгөөд гаалийн бүрдүүлэлт нь зөвхөн үнэт цаасаар баталгаажсан барааны хүрээнд гүйцэтгэгдэнэ.
Энэ журам нь хоосон тэзврийн хэрэгслүүдэд мөн хамаарна.
ЗУРГАДУГААР ЗҮЙЛ
Хэлэлцэн тохирогч Талууд нь хэлэлцэн тохирогч нөгөө Талын тээврийн хэрэгслүүдийг өөрийн нутагт нэвтрэх болон дамжин өнгөрөх, гуравдагч улс руу тээвэрлэлт гүйцэтгэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлнэ.
ДОЛДУГААР ЗҮЙЛ
Энэхүү Хэлэпцээрт заасан тээвэрлэлтийг тухайн орны дотоодын хууль тогтоомжийн дагуу олон улсын тээвэрлэлт хийхээр зөвшөөрөгдсөн тээвэрлэгч л зөвхөн гүйцэтгэнэ.
Олон улсын тээвэрлэлт гуйцэтгэх автотзэврийн хэрэгсэл нь өөрийн улсын бүртгэлийн дугаар, таних тэмдэгтэй байна. Чиргүүл ба хагас чиргүүл нь өөр улсын бүртгэлийн дугаар, таних тэмдэгтэй байж болох бөгөөд ачааны автомашин, автозүтгүүрүүд нь Монгол Улс болон Бугд Найрамдах Киргиз Улсын бүртгэлийн дугаар, таних тэмдэгтэй байх шаардлагатай.
НАЙМДУГААР ЗҮЙЛ
Хэлэлцэн тохирогч нэг Талын автотзэврийн хэрэгслийн овор болон жин, тэнхлэг дээрхи ачаалал нь хэлэлцэн тохирогч нөгөө Талын тоггоосон нормоос хэтэрсэн тохиолдолд тээвэрлэгч нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авна.
ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ
Аюултай ачааг тээвэрлэхдээ Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын элссэн олон улсын гэрээ, хэлэлцээрүүдээр тавигдсан болон хэлэлцэн тохирогч Талуудын дотоодын хууль тогтоомжийн заалтын шаардлагуудыг бүрэн хангана.
АРАВДУГААР ЗҮЙЛ
Хэлэлцэн тохирогч нэг Талын тээвэрлэгч нь хэлэлцэн тохирогч нөгөө Талын нута гдэвсгэр дээр орших хоёр цэгийн хооронд зорчигч болон ачаа тээвэрлэхийг хориглоно.
Хэлэлцэн тохирогч нэг Талын тээвэрлэгч нь хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан тохиолдолд хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутгаас гуравдагч улсын нутагт тэрчлэн гуравдагч улсын нутгаас хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутагт зорчигч болон ачаа тээвэрлэлт гүйцэтгэж болно.
Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бухий байгууллагууд тусгай зөвшөөрлийн бичгийг солилцох журмын талаар харилцан тохиролцоно. Энэхүү тусгай зөвшөөрлүүд нь зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын тамга тэмдэг, албан тушаалтны гарын үсэгтэй байна.
Тусгай зөвшөөрөлүүд нь 2 дугаар сарын 1-нээс дараа жилийн 2 дугаар сарын 1 хүртэл бүтэн жилийн турш хүчинтэй байна.
АРВАННЭГДҮГЭЭР ЗҮЙЛ
Авто тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох ангилалд тохирсон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх загварт тохирсон үндэсний буюу олон улсын жолоочийн үнэмлэх, тэзврийн хэрэгслийн улсын гэрчилгээтэй байна.
Энэхүү хэлэлцээрийн дагуу шаардагдах зөвшөөрөл болон бусад баримт бичгийг тээврийн хэрэгсэлдээ авч яван, хяналт шалгалтын эрх бүхий байгууллагуудын шаардлагаар үзүүлж байна.
АРВАНХОЁРДУГААР ЗҮЙЛ
Энэхүү Хэлэлцээрийн үндсэн дээр хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээгүүр зорчигч болон ачаа (овор ихтэй, хүнд ачаанаас бусад) тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээвэрлэгч нь төлбөртэй автозам, замын байгууламж, гүүр, хонгил ашигласны төлбөрөөс бусад зам ашигласны төлбөр, хураамжаас харилцан чөлөөлөгдөнө. (ялангуяа хэлэлцэн тохирогч нөгөө Талын тээвэрлэгч)
АРВАНГУРАВДУГААР ЗҮЙЛ
Энзхүү Хэлэлцээрийн үндсэн дээр тээвэрлэлт гүйцэтгэхдээ хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутагруу тээвэрлэж яваа доорхи зүйлсийг гаалийн татвар, хураамжаас харилцан чөлөөлнө.
а) тухайн загварын автотээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн тэжээлийн системтэй холбогдсон технологийн болон зохион байгуупалт, бүтцийн талаар холбоо бүхий түлшний саванд байгаа шатахуун, үйлдвэрлэгч заводын тогтоосон чиргүүл болон хагас чиргүүл ба тээврийн хэрэгслийн халаах, хөргөх төхөөрөмжийн ажиллагаанд зориулсан түлшний саванд байгаа шатахуун;
б) тээвэрлэлтийн явцад зайлшгүй хэрэглэгдэх хэмжээний тосолгооны материал;
в) олон улсын тээвэрлэлт гүйцэтгэж байгаа автотээврийн хэрэгслийн засварт зориулсан сэлбэг багаж хэрэгсэл;
Хэрэглээгүй сэлбэгийг эргүүлэ нтээвэрлэнэ. Харин солигдсон хуучин сэлбэгийг тухайн улсаас авч буцах, эсвэл хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрт тогтоогдсон журмын дагуу устгах буюу тушаана.
АРВАНДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ
Энэхүү Хэлэлцээрийн дагуу зорчигч, ачаа тээвэрлэлтийг тээврийн хзрэгсэл эзэмшигчийн иргэний болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагыг заавал даатгуулсан нөхцөлд гүйцэтгэнэ.
Тээвэрлэгч дурьдсан тээвэрлэлтийг гүйцэтгэх тээврийн хэрэгсэл бүрийг урьдчилан заавал даатгуулсан байна.
АРВАНТАВДУГААР ЗҮЙЛ
Хэлэлцэн тохирогч Талуудын тээвэрлэгч нь энэхүү Хэлэлцээрийн заалтуудыг заавал биелүүлэх бөгөөд авто тээврийн хэрэгсэл нутаг дэвсгэрт нь оршиж байгаа тухайн улсын дотоодын хууль тогтоомж, ялангуяа замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөнө.
ХэлэлцэнтохирогчнэгТалынтээвэрлэгчньХэлэлцэнтохирогчнөгөөТалыннутагдэвсгэрдээрзамынхөдөлгөөнийдүрэм, тээвэрлэлтийндүрэмжурмыгноцтойболондавтанзөрчсөнтохиолдолдзөрчилгаргасантээвэрлэгчийнТалынэрхбүхийбайгууллага, зөрчилүйлдэгдсэннөгөөорныхооэрхбүхийбайгууллагынхүсэлтээрэнэхүүХэлэлцээрийнбиелэлтийгхангахадшаардагдахбүхийларгахэмжээгавна.
Тээвэрлэгч улсын эрх бүхий байгууллага авсан арга хэмжээний талаар нөгөө талын эрх бүхий байгууллагад мэдээлнэ.
Энэ зүйлийн заалтуудын дагуу тээвэрлэгчид зөрчил гарсан улсын нутаг дэвсгэрийн дотоодын хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээ авна.
АРВАНЗУРГАДУГААР ЗҮЙЛ
Энэхүү Хэлэлцээр болон түүнчлэн хэлэлцэн тохирогч хоёр Талын оролцсон олон улсын гэрээгээр зохицуулагдахгүй асуудлыг нутаг дэвсгэрт нь тухайн тээвэрлэлт хийгдэж байгаа хэлэлцэн тохирогч Талын дотоодын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
АРВАНДОЛДУГААР ЗҮЙЛ
Энэхүү Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор эрх бүхий байгууллагууд бүхийл ашигтай мэдээллүүдийг харилцан солилцоно. Энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтэнд нөлөөлж болох өөр өөрийн улсын дотоодын хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаар хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд бие биедээ мэдээлнэ.
Хэлэлцэн тохирогч Талууд энэхүү Хэлэлцээрийг тайлбарлах, хэрэглэх явцад гарч болох маргаантай асуудлуудыг хэлэлцэх болон зөвлөлдөх замаар шийдвэрлэнэ.
АРВАННАЙМДУГААР ЗҮЙЛ
Энэхүү Хэлэлцээрийн хэрэгжүүлэх явцад гарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагуудын хэмжээнд уулзалт зохион байгуулна. Уулзалтыг Хэлэлцэн тохирогч Талуудын нутаг дэвсгэр дээр ээлжлэн зохион байгуулах бөгөөд уулзалт зохион байгуулах саналаа 1 сарын өмнө дипломат шугамаар Хэлэлцэн тохирогч нөгөө Талдаа өгнө.
АРВАНЕСДҮГЭЭР ЗҮЙЛ
Энэхүү Хэлэлцээр нь түүнийг хэлэлцэн тохирогч Талуудын дотоодын хууль тогтоомжийн дагуу Хэлэлцээрийг баталсан тухай мэдээллийг дипломат шугамаар хүлээж авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Энэхүү Хэлэлцээрийг тодорхой хугацаагүй байгуулав. Хэлэлцэн тохирогч аль нэг тал нь энэхүү Хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоохоор товлож байсан хугацаанаасаа 6 сарын өмнө энэ тухайгаа Хэлэлцэн тохирогч нөгөө талдаа бичгээр илэрхийлэх замаар хэдийдч уг Хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоож болно.
Энэхүү Хэлэлцээрийг 2004 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Бишкек хотноо монгол, киргиз, орос хэлээр тус бүр 2 хувь үйлдсэн бөгөөд эх бичвэр тус бүр нь адил хүчинтэй байна.