
КОНТЕЙНЕРИЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Контейнерийн үйлдвэрлэл, түүний ашиглалттай холбоотой олон улсад мөрддөг хоёр конвенци байдаг. Үүнд:
1. Контейнерийн аюулгүй байдлын тухай олон улсын конвенци-1972 онд батлагдсан. Конвенцийн хэрэгжилтийг хангуулах эрх бүхий байгууллага нь Олон улсын дайлан тээврийн байгууллага /IMO/
2. Контейнерийн тухай гаалийн конвенци-1972 онд батлагдсан. Конвенцийн хэрэгжилтийг хангуулах эрх бүхий байгууллага нь Дэлхийн гаалийн байгууллага /WCO/
1. Контейнерийн аюулгүй байдлын тухай олон улсын конвенци нь дараахи хоёр гол зорилготой:
- Контейнерийг ачих, буулгах болон тээвэрлэх явцад аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байх
- Аюулгүй байдлын нэгдсэн дүрмийн дагуу олон улсын тээврийг хөнгөвчлөх
2. Контейнерийн тухай гаалийн конвенцийн зорилго нь:
- Гаалийн битүүмжлэлийн шаардлага хангасан байх
- 1 м.кубээс баггүй багтаамжтай, олон удаа ашиглагддаг, тээврийн хэрэгслээс салдаг тор, цистерн гэх мэт бүтэн болон хагас задгай төхөөрөмжид хамаатай
Олон улсын тээвэрт хэрэглэгдэж байгаа контейнер нь заавал хүчинтэй пайзтай байх ёстой.
Пайз нь англи эсвэл франц хэл дээр бичигдсэн байна.
Контейнерийн зүүн хаалганы доод хэсэгт пайзыг байршуулна. Хэрэв контейнер олон улсын тээвэрт ашиглагдах бол хоёр төрлийн пайзтай байна. Ихэнх тохиолдолд зөвшөөрлүүдийг нэг пайз дээр бичдэг.
- “CSC SAFETY APPROVAL“-Контейнерийн аюулгүй байдлын тухай олон улсын конвенцийн аюулгүйн зөвшөөрөл
- “APPROVED FOR TRANSPORT UNDER CUSTOMS SEAL” -Гаалийн битүүжлэл доор тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл
Хэрэв контейнер үйлдвэрлэгчээс олгосон дугааргүй бол контейнер эзэмшигч нь “BIC code” ашиглана. Олон улсын контейнерийн товчоо /Bureau of International Containers/ нь контейнерыг бүртгэх олон улсын стандарт-ISO 6346 дагуу олон улсын тээвэрт ашиглагдах контейнерийн нэгдсэн бүргэл хөтөлдөг байгууллага.
- Контейнерийн өмчлөгч нь аюулгүйн байдлын баталгааг хангах ёстой. Гэхдээ бүртгэлд хамруулсан улс эцсийн баталгааг хангуулах үүргийг хүлээдэг.
- Контейнер үйлдвэрлэгдсэнээс хойш 5 жил, түүнээс хойш 30 сар тутамд техникийн үзлэгт хамрагдах журамтай. Контейнерийг ашиглаж болох хүчинтэй хугацааг пайз дээр хоёр янзаар тэмдэглэдэг.
-
- Хэрэв контейнер үе шаттай техникийн үзлэг /Periodic Inspection Schedule-PES/-т хамрагддаг бол аюулгүй байдлын хүчинтэй хугацааг зааж өгнө.
- Хэрэв контейнер нь тогтмол техникийн үзлэгт хамруулах зөвшөөрөгдсөн хөтөлбөр /Approved Continuing Examination Program-ACEP/-т хамрагддаг бол уг хөтөлбөрийн кодыг бичсэн байна.
- Конвенциор ACEP-т хамрагдсан контейнерийн жагсаалтыг нийтэд ил байлгах үүргийг тухайн улс хариуцдаг бөгөөд нэгдсэн мэдээлийн санг Олон улсын контейнерийн товчоо хариуцдаг.
- Контейнер хэдийгээр аюулгүй байдлын пайзтай ч гэмтсэн байвал түүнийг шаардлага хангахгүй байна гэж үзэж болно
—– o0o —–