
Баруун хязгаарын олон улсын тээвэр гүйцэтгэдэг жолооч нарыг сургалтад хамрууллаа.
Алслагдсан баруун хязгаарын Улаанбаатар хотод очиж сургалтад хамрагдах боломжгүй жолооч, тээвэрчдэд зориулан тэдгээрийг чадавхжуулах, ТИР горимын тээвэрлэлтийн талаар мэдлэг мэдээлэл өгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тээвэрчдийг бэлдэх зорилгоор 4 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Баян-Өлгий, Ховд аймгуудад очиж сургалт зохион байгууллаа. Уг сургалтад 8 байгууллагын 200 гаруй жолооч хамрагдаж мэдлэг, чадвараа дээшлүүллээ. Энэхүү сургалтыг газар дээр нь зохион байгуулж тээвэрчдийг суралцах боломжоор хангасан ТИР тээвэрлэгч байгууллагууддаа талархал илэрхийлье.





