Беларусь, Оросын Холбооны улс руу/аас олон улсын ачаа тээвэр гүйцэтгэдэг тээврийн компаниудын анхааралд
Беларусь, Оросын Холбооны улс руу/аас автотээврээр тодорхой төрлийн барааг тээвэрлэхдээ хувь хүн, байгууллагууд цахим лацыг заавал хэрэглэх журам 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс хэрэгжиж байгаа.
Энэхүү журмыг “Холбооны Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар бараа бүтээгдэхүүн импортлохтой тэмцэх зарим арга хэмжээний тухай” Холбооны улсын төрийн дээд зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 7 дугаар тогтоол, Холбооны улсын нутаг дэвсгэрт тамхи, тамхины бүтээгдэхүүний хууль бус эргэлттэй тэмцэх зарим арга хэмжээний тухай” Холбооны улсуудын сайд нарын зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дүгээр тогтоолыг үндэслэн гаргасан байна.
- Эрх зүйн баримт бичгийн үйлчлэлд хамрах барааны төрлүүд:
- (ТН ВЭД/HS)-ийн 2203 00, 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ангиллын код бүхий согтууруулах ундаа;
- (ТН ВЭД/HS)-ийн 2401, 2402, 2403, 2404 ангиллын код бүхий тамхи, тамхины бүтээгдэхүүн, никотин агуулсан бүтээгдэхүүн, никотины түүхий эд;
- Хувцас (ТН ВЭД/HS)-ийн код 4303, 6101-6106, 6110);
- Гар утас (ТН ВЭД/HS)-ийн код 6401-6405);
- Дуу тоглуулах, бичих төхөөрөмж (ТН ВЭД/HS)-ийн код 8519);
- Видео тоглуулах, бичих төхөөрөмж (ТН ВЭД/HS)-ийн код 8521);
- Радио, телевизийн төхөөрөмж; (ТН ВЭД/HS)-ийн код 8525);
- Радио навигацийн системүүд (ТН ВЭД/HS)-ийн код 8526);
- Радио хүлээн авагч (ТН ВЭД/HS)-ийн код 8527);
- Дэлгэц, проектор (ТН ВЭД/HS)-ийн код 8528).
- Беларусийн хууль тогтоомжийн дагуу аюултай ачааны ангилалд хамаарах, Беларусь Улсад гаалийн дамжин өнгөрөх горимд байршуулсан гадаадын бараа (БНБеларусь Улсын сайд нарын зөвлөлийн 2023.01.21-ний өдрийн 53 тогтоолын дагуу олон улсын авто замаар аюултай ачаа тээвэрлэх гэрээний тухай европын хэлэлцээрийн А хавсралтад заасан аюултай ачаа (хүснэгт 1.10.3.1.2, 1.10.3.1.3))
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх


