“САЛБАРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ” СПОРТ НААДМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдасан “Салбарын аварга шалгаруулах” спортын наадамд нийслэл болон орон нутгаас шалгарсан 460 гаруй тамирчин 2025 оны 6 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын цогцолборт спортын дараах 5 төрөлд хурд хүч, оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж өрсөлдлөө.

  1. Сагсан бөмбөг – эрэгтэй баг, эмэгтэй баг
  2. Гар бөмбөг – эрэгтэй баг, эмэгтэй баг
  3. Дартс – эрэгтэй баг, эмэгтэй баг
  4. Ширээний теннис – эрэгтэй, эмэгтэй / ганцаарчилсан/
  5. Шатар – эрэгтэй, эмэгтэй / ганцаарчилсан/

Спортын 5 төрөл тус бүрт медалийн эзэд тодорлоо.

 

 

Мөн “Салбарын аварга шалгаруулах” спорт наадмын багийн төрөл тус бүрт шилдэг тамирчид тодорлоо.

 

“Салбарын аварга шалгаруулах” спорт наадмын спортын 5 төрлийн нийлбэр дүнгээр “ӨМНӨГОВЬ АЙМАГ” аймгийн баг, тамирчид “ЦОМЫН ЭЗЭН”  боллоо.

Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Салбарын аварга шалгаруулах” спорт наадамд цаг зав, хүч хөдөлмөрөө зориулан  оролцсон нийт баг тамирчдадаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.