Европын холбооны улсууд руу импорт, реимпорт хийх тээвэрчдийн анхааралд
TIR-EPD-ээр дамжуулан ENS мэдүүлгийг ЕХ-нд илгээх төлбөртэй үйлчилгээ
Европын холбооны импортын хяналтын систем 2 (ICS2) болон TIR-EPD програмд хийгдсэн шинэчлэлийн хүрээнд Олон улсын автотээврийн холбоо (IRU)-оос Европын холбооны нутаг дэвсгэрт импортлох эсвэл дахин импортлох барааны хувьд барааны ерөнхий мэдүүлэг (ENS)-ийг тээвэрчдэд өгөх шинэ төлбөртэй үйлчилгээг эхлүүллээ.
ENS-ийг TIR-EPD програмд нийцүүлэн нэгтгэсэн ENS-ийн одоогийн шатанд зөвхөн EPD-тэй хамт илгээх боломжтой.
ENS-ийг илгээхийн тулд тээвэрлэгч ENS нэгжийг худалдан авах ёстой – мэдүүлэг өгөхөд шаардлагатай төлбөртэй нэгж юм.
Нэг нэгжийн үнэ 3 шейцарь франк бөгөөд нэг ТИР дэвтрийн урьдчилсан мэдүүлэг илгээхэд ачааны тооноос үл хамааран хэрэглэгчид тухайн EPD-д шаардлагатай олон тооны ENS мэдүүлгийг илгээх боломжтой.
Анхаарх зүйлс:
- Ачаа бүрт нэг ENS мэдүүлэг илгээгдэнэ. Жишээ нь, 2 ачаатай TIR-EPD-д 2 ENS мэдүүлэг үүснэ. (ачаа тус бүрт нэг)
- ENS мэдүүлгийг зөвхөн TIR-EPD илгээхэд хамт илгээгдэнэ (одоогийн байдлаар)
- “Илгээх” товч дарсны дараа ENS нь ICS2 руу илгээгдэж, EPD нь хүлээгдэж буй (on hold) төлөвт шилжинэ.
- Бүх ENS мэдүүлгийг хүлээн зөвшөөрч, MRN дугаар авсны дараа TIR-EPD нь NCTS мессежэнд багтсан энэхүү өгөгдөлтэй хамт автоматаар илгээгдэнэ.
- Дор хаяж нэг ENS мэдүүлэг татгалзсан бол тухайн TIR-EPD хүлээлгийн горимд үлдэнэ. Энэ тохиолдолд тээвэрлэгч засвар хийх эсвэл орхигдсон мэдээллийн нэмж оруулан шинэ TIR-EPD шинэ хувилбарыг илгээнэ.
- Дахин эсвэл засварлаж илгээхэд ENS шинэ нэгж шаардлагатай.
- Хэрвээ нэг TIR-EPD-ээс үүсгэсэн бүх ENS мэдүүлэг татгалзсан бол ENS нэгжийн төлбөр буцаан олгогдож, шинэ хувилбарыг үнэ төлбөргүй илгээх боломжтой.
- ENS нэгж нь Беларусийн хувьд EPD, ODP нэгжүүдтэй адилхан ажилладаг бөгөөд захиалга-шинэ захиалга- ENS илгээх нэгж хэсгээс авч болно.

- Хэд хэдэн нэгжийг нэг зэрэг захиалж болох ба банкны шилжүүлэг эсвэл кредит картаар төлөх боломжтой.

- ENS илгээхэд TIR-EPD ашиглахгүй тохиолдолд тээвэрлэгчид товчлуурыг ашиглан энэ функцийг идэвхгүй болгож, зөвхөн EPD-тэй үргэлжлүүлэн ажиллах боломжтой.



