Аюултай ачааны үндсэн сургалт зохион байгууллаа.

Зам, тээврийн ажиллагсдын мэргэжлийн боловсролын институт нь Олон улсын автотээврийн холбооны сургалтын академи (IRU academy)-ын хөтөлбөрүүдээр магадлан итгэмжлэл авсан дэлхийн 64 сургалтын байгууллагын нэг билээ. Уг итгэмжлэлийн хүрээнд 2025 оны 09 дүгээр сарын 23–25–ны өдрүүдэд “Аюултай ачааны үндсэн” сургалтыг амжилттай зохион байгуулж гэрчилгээ олголоо.

 

 

 

Уг сургалтын хөтөлбөр нь дараах 4 хэсэгтэй байна.

  1. “Аюултай ачааны үндсэн сургалт” – 3 өдөр
  2. “Аюултай ачааны цистернийн сургалт” – 2 өдөр
  3. “1-р ангилалын аюултай ачааны сургалт” – 1 өдөр
  4. “7-р ангилалын аюултай ачааны сургалт” – 1 өдөp

“Аюултай ачааны үндсэн сургалт”–д аюултай ачаа тээвэрлэх байгууллагын жолооч болон зааварлагч нар заавал суралцана. Амжилттай төгссөн суралцагчид дараагийн 3 төрлийн сургалтаас шаардлагатай төрлийн сургалтыг сонгон суралцана.

Жишээ нь: Нефтийн бүтээгдэхүүнийг цистерн ашиглаж тээвэрлэдэг байгууллагын жолооч болон зааварлагч нар сургалтад хамрагдах бол үндсэн болон цистерний төрлийн сургалтад хамрагдаад гэрчилгээ авна. Харин тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэдэг байгууллагын жолооч болон зааварлагч нар үндсэн болон 1-р ангиллын сургалтад хамрагдаж гэрчилгээ авна. Цацраг идэвхит бодис тээвэрлэдэг байгууллагын жолооч болон зааварлагч нар үндсэн болон 7-р ангиллын сургалтад хамрагдаж гэрчилгээ ав

на.