ТИР тээвэрлэлтийн “Ногоон гарц” нээгдлээ

11 дүгээр сарын 26–ны өдөр БНХАУлсын Эрээний гааль ТИР тээвэрлэлтийн “Ногоон гарц”–ын нээлтийг  хийлээ. Энэхүү гарц нээгдсэнээр БНХАУлсын Эрээний гаалиар орж гарах бүх ТИР горимын тээвэрлэлт дараалал харгалзахгүй шууд нэвтрэх боломжтой болно.

2024 оны 11 дүгээр сард Замын-Үүдийн гааль “Ногоон гарц” –тай болсоноо зарлаж байсан бол одоо Эрээний гааль “Ногоон гарц” –тай болсоноор Монгол Улсаас Хятад руу болон Хятадаас Монгол Улс руу хийгдэх ТИР тээвэрлэлт дээрхи 2 гаалиар хүлээгдэлгүй түргэн шуурхай нэвтрэх боломжтой болжээ. Эрээний гаалийн “Ногоон гарц” нь одоогоор орох, гарах тус бүр 1 эгнээтэй бөгөөд цаашид нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэж мэдэгджээ.