ТИР КОНВЕНЦИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2017-04-26


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

КОНВЕНЦИ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

 

2002 оны 5 дугаар                                    Дугаар 86                                                 Улаанбаатар

сарын 8-ны өдөр                                                                                                     хот

 

Барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай ТИР Конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. ТИР Конвенцийн хүрээнд барааг олон улсын хэмжээнд тээвэрлэхэд таслах хуудас бүхий дагалдах дэвтэр (карней)-ийг олгох, Монгол Улсын нутаг дэвсгэрт карнейтай холбогдон үүсэх хариуцлага хүлээх баталгаа гаргах эрхийг Монголын автотээвэр эрхлэгчдийн үндэсний нийгэмлэгт олгосугай.

2. ТИР Конвенцийн шаардлагыг хангаж байгаа тээврийн хэрэгслийг шалгаж баталгаажуулж байхыг Автотээврийн газар (Ж.БАТ-ЭРДЭНЭ)-т үүрэг болгосугай.

3. ТИР Конвенцийн хүрээнд барааг олон улсын хэмжээнд тээвэрлэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн бүрдүүлэлт хийх, хяналт тавих байгууллагын жагсаалтыг 1 дүгээр хавсралт ёсоор, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гаалийн байгууллагын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

4. ТИР Конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаа тээвэрлэгч болон гаалийн, мөн энэ тогтоолоор эрх олгогдсон баталгаа гаргагч үндэсний байгууллагын ажилтнуудад ТИР Конвенцийн болон олон улсын зохих хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд

Гадаад хэргийн сайд                                             Л.ЭРДЭНЭЧУЛУУН

 

Дэд бүтцийн сайд                                                   Б.ЖИГЖИД

 

Засгийн газрын 2002 оны 86 дугаар

тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ТИР КОНВЕНЦИЙН ХҮРЭЭНД БАРААГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ТЭЭВЭРЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ, ХЯНАЛТ ТАВИХ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ

 

Улаанбаатар хот дахь Гаалийн газар

Дархан-Уул аймаг дахь Гаалийн хороо

Орхон аймаг дахь Гаалийн хороо

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар дахь Гаалийн газар

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Гаалийн салбар

Дорноговь аймгийн Замын-Үүд дахь Гаалийн газар

Баян-Өлгий аймгийн Өлгий дахь Гаалийн хороо

Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь Гаалийн салбар

Дорнод аймгийн Чойбалсан дахь Гаалийн газар

Дорнод аймгийн Эрээнцав дахь Гаалийн салбар

Ховд аймгийн Ховд дахь Гаалийн газар

Ховд аймгийн Булган дахь Гаалийн салбар (зөвхөн Булган боомтод)

Увс аймгийн Улаангом дахь Гаалийн газар

Увс аймгийн Боршоо дахь Гаалийн салбар

 

----оОо----

 

Засгийн газрын 2002 оны 86 дугаар

тогтоолын 2 дугаар хавсралт

 

ТИР КОНВЕНЦИЙН ХҮРЭЭНД БАРААГ  ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ТЭЭВЭРЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ  ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ

 

1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Гаалийн салбар

2. Дорноговь аймгийн Замын-Үүд дахь Гаалийн газар

3. Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь Гаалийн салбар

4. Дорнод аймгийн Эрээнцав дахь Гаалийн салбар

5. Ховд аймгийн Булган дахь Гаалийн салбар (зөвхөн Булган боомтод)

6. Увс аймгийн Боршоо дахь Гаалийн салбар

 

 

---оОо---

Хамтран ажилладаг байгууллагууд