Унгар Улс 2026 оноос эхлэн гадаадын тээврийн хэрэгслээс авах албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулна

2026 оноос эхлэн гадаадын тээврийн хэрэгслээс авах албан татварын хэмжээг дараах байдлаар тогтоосон байна.

Ачаа тээвэрлэлтийн төрлийн нэр Төлөх татварын хэмжээ, форинт
Бүх жин нь 12 тонноос ихгүй, хоёр талдаа /ирэх, буцах/ хоёр талын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичигтэй тээврийн хэрэгсэл эсвэл тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн 10000
Бүх жин нь 12 тонноос их, хоёр талдаа /ирэх, буцах/ хоёр талын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичигтэй тээврийн хэрэгсэл эсвэл тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн 32 000
Бүх жин нь 12 тонноос ихгүй, хоёр талдаа /ирэх, буцах/ дамжин өнгөрөх эсвэл гуравдагч улс руу/аас тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичигтэй тээврийн хэрэгсэл эсвэл тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн 22 000
Бүх жин нь 12 тонноос их, хоёр талдаа /ирэх, буцах/ дамжин өнгөрөх эсвэл гуравдагч улс руу/аас тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичигтэй тээврийн хэрэгсэл эсвэл тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн 65 000