ТУРК улсруу тээвэрлэлт хийх тээвэрлэгчдийн анхааралд

ТУРК УЛС ГААЛИЙН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛЭГ /TIR-EPD/-ИЙГ АЛБАН ЖУРМААР АВДАГ БОЛЛОО

I.       Турк улс 2017 оны 4 дүгээр сарын 25-аас эхлэн гаалийн урьдчилсан цахим мэдүүлгийг албан журмаар авах болсон ба та TIR-EPD болон TIRCUS програмаас өөрт тохирохыг сонгон хэрэглэнэ үү.

 

II.      Турк улсын Гаалийн газар мэдүүлгийг цахимаар авах зориулалттай онлайн хэрэгсэл болох TIRCUS програмыг боловсруулан гаргаж байгаа ба ингэснээр тээвэрлэгч гаалийн урьдчилсан мэдүүлгийг TIR-EPD /гаалийн урьдчилсан цахим мэдүүлгийн програм/ эсвэл TIRCUS програм ашиглан илгээх боломжтой болно.

Холбогдох хууль, тогтоомжийн дагуу Турк улсын татварын дугаар эзэмшдэг  гадаадын иргэд эсвэл, Турк улсын Засгийн газраас олгосон дугаар эзэмшдэг гадаад иргэд энэхүү програмыг ашиглах эрхтэй бөгөөд Турк улсын бүх Гаалийн газруудад хүлээн авах боломжтой юм.

TIRCUS-ыг Англи, Турк хэлээр ашиглах бөгөөд хэрэв тээвэрлэлтийн маршрутад орсон өөр улсуудын Гаальд урьдчилсан мэдүүлэг илгээх шаардлагатай бол тээвэрлэгч түүнийг заавал тусад нь илгээнэ.

TIRCUS-ыг хэрэгжүүлэх журам гарахаас өмнө ОУАТХолбооы зүгээс TIR-EPD програм дахь Туркийн гаалийн байгууллагатай солилцсон мессежүүдийг шалгаж, TIR-EPD-ээр дамжуулан илгээсэн урьдчилсан мэдүүлэг нь гаалийн шаардлагад бүрэн нийцэж байгаа эсэх талаар дүн шинжилгээ хийж байна.

*****