ТУРК, ЛАТВИ УЛСАД ТЭЭВЭРЛЭЛ ХИЙХЭД АНХААРАХ НЭМЭЛТ ЗҮЙЛ

ТУРК, ЛАТВИ УЛСАД УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛЭГ ИЛГЭЭХТЭЙ ХОЛБООТОЙГООР

ТИР ГААЛИЙН УРЬДЧИЛСАН ЦАХИМ МЭДҮҮЛГИЙН ПРОГРАМ /TIR-EPD/-Д

НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Лавти улсын Гаалийн байгууллага тээврийн бичиг баримтын цахим хувийг гаалийн урьдчилсан мэдүүлгийн хамт илгээхийг шаардаж байгаатай холбогдуулан TIR-EPD-д шинэчлэл хийгдэж байна.

 

I.       2017 оны 1 дүгээр сарын 01-ээс эхлэн Латви улсын Гаалийн байгууллагаас тавигдаж байгаа шаардлагыг үндэслэн тээврийн бичиг баримтын цахим хувийг илгээх хувилбарыг TIR-EPD програмд оруулж байна.

 

Энэ хувилбар нь тухайн програмын “Consignment” /ачааны мэдээлэл илгээх/ хэсэгт “Attached files to be sent to customs” /хавсаргасан файлыг Гаалийн байгууллагад илгээх/ нэртэйгээ шинээр нэмэгдэж орсон /Хавсралт 1-ийг үзнэ үү/. Ингэснээр Латви улсруу тээвэрлэлт хийж байгаа тээвэрлэгчид TIR-EPD-н тохирох функцийг ашиглан тус улсын Гаалийн байгууллагад шаардагдах бичиг баримтыг илгээх боломжтой боллоо.

II.      Турк улс Гаалийн урьдчилсан цахим мэдүүлгийг албан журмаар авах болсонтой холбогдуулан ОУАТХолбооы зүгээс TIR-EPD програм дахь Туркийн гаалийн байгууллагатай солилцсон мессежүүдийг шалгаж, TIR-EPD-ээр дамжуулан илгээсэн урьдчилсан мэдүүлэг нь гаалийн шаардлагад бүрэн нийцэж байгаа эсэх талаар дүн шинжилгээ хийгдэж байгааг өмнө нь та бүхэнд мэдэгдсэн. Дүн шинжилгээгээр TIR-EPD-ээр дамжуулан илгээгдсэн мессежүүд нь Гаалийн шаардлагад бүрэн нийцэж байна гэсэн дүгнэлт гарсан байна.

 

Тээвэрлэгчид Турк улсын гаальд урьдчилсан мэдүүлэг илгээхэд тээвэрлэлтийн зорилгыг тодорхойлох (зөвхөн Турк улс дотор хийгдэх тээвэрлэлтэд хамааралтай) сонголт бүхий цонх гарч ирэхийн зэрэгцээ, тээврийн бичиг баримтыг хавсаргасан огноог мөн адил сонгож оруулах боломжтой боллоо /Хавсралт 2-г харна уу/.

*****