TIR дэвтэрийн баталгааны хэмжээг нэмэгдүүлжээ
ТИР дэвтэр тутамд ногдох баталгааны хэмжээ
100,000 евро болж нэмэгдлээ
I. ОУАТХ-ны гишүүн холбоо болох Турк улсын автотээврийн холбоо нь өөрийн улсын Гааль, худалдааны Яамтай 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр баталгааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр 2017 оны 7 дугаар сарын 01-ээс эхлэн Турк улсад баталгааны дээд хэмжээ 100,000 евро болж нэмэгдлээ.
II. Мөн дараах ТИР конвенцийн гэрээт талууд баталгааны дээд хэмжээ 100,000 евро болж нэмэгдүүлсэн байна:
No | Орнуудын нэрс | Хүчин төгөлдөр болох хугацаа |
1 | Армен | 2016.7.01 |
2 | Босни Герцоговина | 2016.7.01 |
3 | Исламын бүгд найрамдах Иран улс | 2016.7.01 |
4 | Украйн | 2016.7.01 |
5 | Азербайжан | 2016.7.14 |
6 | Чех | 2017.6.14 |
7 | Франц | 2017.6.14 |
8 | Герман | 2017.6.14 |
9 | Унгар | 2017.6.14 |
10 | Испани | 2017.6.14 |
11 | Киргизстан | 2017.7.01 |
12 | Серб | 2017.7.01 |
13 | Турк | 2017.7.01 |
14 | Итали | 2017.7.10 |
эх сурвалж үзэх