
Азербайжан улсаар дамжин өнгөрөх тээврийн тухай
АЗЕРБАЙЖАН УЛСЫН ЗӨВШӨӨРЛИЙН СИСТЕМИЙН ТАЛААР
Монгол Улс, Азербайжан Улсын хооронд Автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээргүй бөгөөд зөвшөөрлийн бичиг солилцдоггүй болно.
Ачаа тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичигтэй холбоотой мэдээллийг Азербайжаны олон улсын автотээврийн холбоо (ABADA)-ны сайт (www.abada.az) -аас орчуулан хүргэж байна.
Ачаа тээвэрлэлт
Зөвшөөрөгдөх квот хэтэрсэн үед гадаадын автотээвэрчдийн хувьд нэвтрэх болон дамжин өнгөрөх зөвшөөрлийн бичгийн үнэ -100$, харин Ираны автотээвэрчдийн хувьд -160$
Улсуудын хооронд зөвшөөрөл бичиг солилцох тухай хоёр талын хэлэлцээр байхгүй тохиолдолд гадаадын автотээвэрчдийн хувьд нэвтрэх болон дамжин өнгөрөх зөвшөөрлийн бичгийн үнэ – 150$
Азербайжан улсын нутаг дэвсгэр дээр гадаадын автотээврийн хэрэгсэл ачилт хийхэд зөвшөөрлийн бичгийн үнэ – 100$, Ираны тээвэрчдийн хувьд – 150$
Гуравдагч улсаас болон гуравдагч улс руу тээвэрлэлт хийхэд зөвшөөрлийн бичгийн үнэ – 600$
Гадаадын хоосон автотээврийн хэрэгсэл нэвтрэхэд зөвшөөрлийн бичгийн үнэ – 350$
Баку, Гянджа, Сумгаит хотууд руу хүнд даацын автотээврийн хэрэгсэл нэвтрэхэд тусгай зөвшөөрлийн бичиг шаарддаг бөгөөд 25$ -ын үнэтэй.
–оОо–