IRU-гаас ирсэн мэдээлэл

2017-08-07


ТИР мэдээ                                                                          Женев, 2017оны 08 дугаар сарын 4

 

 

ТИР олгогч, баталгаа гаргагч холбоодын анхааралд:

Грузин улс (GIRC A/054): 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Грузины ТИР олгогч холбооны ТИР дэвтэрт зурагдах гарын үсэг өөрчлөгдөнө.

2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Грузин улсын Олон улсын автотээврийн холбоо (GIRC A/054)-оос ТИР дэвтрийн нүүр хэсгийн 4-р нүдэнд хатагтай Nino Chkheidze /Гүйцэтгэх Захирал/-ын гарын үсэг зурагдахаар болсоныг ОУАТХ /IRU/-д мэдэгдлээ.

 

Хавсралт 1-д хуучин болон шинэ гарын үсгийн загварыг хавсаргалаа.

 

Грузин улсын Олон улсын автотээврийн холбоо (GIRC A/054)-оос олгогдсон хатагтай Gia Tsipuria-ын /хуучин/ гарын үсэг бүхий ТИР дэвтрүүд хүчинтэй хугацаа нь дуусах хүртэл ашиглагдана (1975 оны ТИР конвенцийн 9-р зүйлд зааснаар).

Тус холбооны хаяг өөрчлөгдөөгүй:

12a, A.Kazbegi Ave

0162 Tbilisi

GEORGIA

 

+995 32 222 3987

Хамтран ажилладаг байгууллагууд