2018 онд Оманы нийслэл Маскатд болох ОУАТХ-ны дэлхийн конгрессыг ASYAD зохион байгуулахаар боллоо.

2017-09-28


2018 онд Оманы нийслэл Маскатд болох ОУАТХ-ны дэлхийн конгрессыг ASYAD зохион байгуулахаар боллоо.

u5QodgjCJRQNJrT.jpg

 

ASYAD нь Оман улсын үндэсний логистик групп бөгөөд, 2018 онд болох ОУАТХ-ны  дэлхийн конгрессыг өөрийн улсад зохион байгуулах үүрэг хүлээн ОУАТХ-той гарын үсэг зурлаа.

ОУАТХ-ны дэлхийн конгресс нь 2018 оны 11 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд нийслэл Маскатд зохион байгуулагдах бөгөөд энэхүү зөвөлгөөнд дэлхийн олон орнуудын засгийн газар, аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчдийг урьж зорчигч, ачаа тээвэр, тэвээр худалдааны асуудлуудыг ярилцаж шийдвэрлэх юм.

Оман улсын хувьд худалдааны төв болсон стратегийн чухал байрлалтай бөгөөд энэ нь ойрын жилүүдэд бүс нутагтаа болон дэлхий даяар логистикийн тэргүүлэгч улс болох боломжийг бүрдүүлж өгч байна. 

“ОУАТХ нь ASYAD болон Оман улсын засгийн газартай хамтран дэлхийн конгрессыг Маскатд зохион байгуулах болсондоо их таатай байна. Манай байгууллага тээвэр, худалдааг хөгжүүлэн цэцэглүүлэхэд анхаарлаа хандуулж ажилладаг бөгөөд Оман улсын логистикийн салбарт дэлхийн тэргүүлэгч улс болох зорилтыг нь цаашид тусалж дэмжинэ” гэж ОУАТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Умберто де Претто цохон тэмдэглэжээ.  

Дэлхийн Конгрессын үеэр логистик болон олон талт тээвэр, худалдааг хөнгөвчлөх, шинэчлэл болон технологи, автотээврийг дижитал болгох, замын аюулгүй байдал, тогтвортой байдал болон байгал орчны сэдвүүдээр ярилцана.

 

Хамтран ажилладаг байгууллагууд