“Ачааг аюулгүй ачих, бэхлэх, буулгах” сургалтын тухай
“Ачааг аюулгүй ачих, бэхлэх, буулгах” сэдвээр сургагч багш бэлтгэх сургалт боллоо.
Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо нь Олон улсын автотээврийн холбооны Академи (IRU Academy)-тай хамтран “Мэргэжлийн ур чадварын сургалт” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ төслийн хүрээнд “Ачааг аюулгүй ачих, бэхлэх, буулгах” сэдвээр сургагч багш бэлтгэж Монголын улсын хэмжээнд уг сэдвээр сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Сургалт 2019 оны 06 сарын 03-04 ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Олон улсын автотээврийн холбооны академийн сургагч багш Дэяан Николовски ирж сургалтыг удирдан зохион байгуулсан бөгөөд сургалтанд Зам, тээврийн хөгжлийн яам, Механик тээврийн сургууль, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагуудаас сонгогдсон 5 сургагч багшийг бэлтгэсэн.
Уг сургалтаар олон улсын ачаа тээвэрт ачааг бэхлэхэд баримтлаж ажилладаг стандарт, холбогдох дүрэм журмууд, ачааг ачих, бэхлэх дараалал, анхаарал зүйл, тэнхлэгийн даацыг тохируулах зэрэг агуулгуудыг багтаасан практикт суурилсан, цаашид сургалт зохион байгуулахдаа анхаарч ажиллах заавар, зөвлөгөөг өгсөн үр дүнтэй сургалт боллоо.