“Аюултай ачаа” -ны сургагч багш бэлтгэх сургалт
“Аюултай ачаа” сэдвээр сургагч багш бэлтгэх сургалт боллоо.
Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо нь Олон улсын автотээврийн холбооны Академи (IRU Academy)-тай хамтран “Мэргэжлийн ур чадварын сургалт” төслийг хэрэгжүүлэн ажлын хүрээнд “Аюултай ачаа” сэдвээр сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Олон улсын автотээврийн холбооны академийн сургагч багш Фросина Чарапик удирдан 2019 оны 06 сарын 03-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уг сургалтанд Зам, тээврийн хөгжлийн яам, Механик тээврийн сургууль, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Карпорт ХХКомпани зэрэг байгууллагуудаас сонгогдсон 6 сургагч багшийг бэлтгэсэн.
5 хоног үргэлжилсэн сургалтын сүүлийн өдөр аюултай ачааг хэрхэн ачих, бэхлэх талаар болон гал түймрийн үед авах арга хэмжээний тухай практик сургалтыг зохион байгуулсан.
—оОо—