
“Тээврийн хэрэгслийн багийн ажил амралтын горим ” сэдвээр сургагч багш бэлтгэх сургалт
“Тээврийн хэрэгслийн багийн ажил амралтын горим ” сэдвээр сургагч багш бэлтгэх сургалт боллоо.
Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо нь Олон улсын автотээврийн холбооны Академи (IRU Academy)-тай хамтран “Мэргэжлийн ур чадварын сургалт” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ төслийн хүрээнд “Тээврийн хэрэгслийн багийн ажил амралтын горим” сэдвээр сургагч багш бэлтгэж Монголын улсын хэмжээнд уг сэдвээр сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Сургалт 2019 оны 06 сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Олон улсын автотээврийн холбооны академийн сургагч багш Дэяан Николовски сургалтыг удирдан зохион байгуулсан бөгөөд сургалтанд Зам, тээврийн хөгжлийн яам, Механик тээврийн сургууль, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагуудаас сонгогдсон 5 сургагч багшийг бэлтгэсэн


—оОо—