АНХААРУУЛГА

Ачааны машин худалдан авагчдын анхааралд

Сүүлийн үед ТИР горимын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөлтэй зарим байгууллага тээврийн хэрэгслээ худалдахдаа ТИР-ийн эрхтэй тээврийн хэрэгсэл гэж худалдан авагчдыг төөрөгдүүлж байгааг анхаарна уу.

ТИР горимын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөлтэй байгууллагаас тээврийн хэрэгсэл худалдан авснаар ТИР тээвэрлэлт гүйцэтгэх эрхтэй болж байна гэж ойлгож болохгүй юм.

ТИР дэвтрийг зөвхөн ТИР горимын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөлтэй байгууллага авах, ашиглах эрхтэйг анхаарна уу.

МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО