АЧАА ТЭЭВЭР ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД
АЧАА ТЭЭВЭР ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 2 дугаар 26-ны өдрийн “Зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтын тухай” А/52 тоот тушаалаар улс, хот хоорондын зорчигч тээврийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг дуустал зогсоосон.
Энэхүү шийдвэрээр ачаа тээвэрлэлтийг хориглоогүй тул тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Мэдээллийг нягтлах шаардлагатай бол Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай албаны 262022 тоот утсанд хандана уу.
МАТНХОЛБОО