БНХАУ-руу тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд!
БНХАУ-руу тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд!
2020 оны 3 дугаар сарын 30-наас эхлэн гадаадын тээвэрлэгчдийг БНХАУ-ын хилийн боомтод өдөртөө багтан ачаагаа буулгаж гарахыг зөвлөж байгаа бөгөөд хэрэв тухайн өдөртөө буцаж хил гарах боломжгүй тохиолдолд тусгай бэлтгэсэн байранд байрлуулна. Энэ хугацаанд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой дүрэм, журмыг дагаж мөрдөх, өөрсдийгөө хамгаалах арга хэмжээг авах ба халуурах, хуурай ханиалгах, ядрах гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх үүрэгтэй. БНХАУ-руу олон удаа тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд жолооч нь вирусын шинжилгээнд тогтмол хамрагдах бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэх журмыг дагаж мөрдөхөөс зайлсхийсэн бол тухайн жолоочийг хар жагсаалтад оруулна.
Эх үүсвэр: Хятадын автотээврийн холбоо /CRTA/
МАТНХолбоо