
ТЭЭВРИЙН БАРИМТ БИЧГИЙГ ХОЛБООНД БУЦААЖ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
ХОЛБООНООС ОЛГОЖ БУЙ ТЭЭВРИЙН БАРИМТ БИЧГИЙГ
ХОЛБООНД БУЦААЖ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
ТИР дэвтэр холбоонд буцаах
1. ТИР тээвэрлэгч ашиглагдсан дэвтрийн дор дурдсан хэсгүүдийн зургийг тод авч ayush@nartam.org имэйлээр илгээж иж бүрдлийг шалгуулж шаардлага хангасан гэсэн хариу авсан тохиолдолд ТИР дэвтрийг эх хувиар холбоонд авчирч өгнө.
-ТИР дэвтрийн нүүр хуудас
– ачааны шар манифест хуудас
– тасалбар хуудасны 1, 5, 6 дугаар хуудас (ОХУ болон БНХАУ руу/аас Монгол Улс руу тээвэрлэлт хийсэн тохиолдолд 1, 3, 4 дүгээр хуудас)
– ачааны дагалдах бичиг (CMR)
– гаалийн мэдүүлэг
2. Холбоо нь шаардлага хангасан дэвтрийг програм дээр хаалт хийнэ.
3. ТИР дэвтрийн зургийг авч имэйлээр урьдчилан ирүүлээгүй тохиолдолд дэвтрийг хүлээн авахгүй.
4. Цахимаар хуулбарыг ирүүлж хаалт хийлгүүлсэн дэвтэр болон бусад дагалдах бичиг баримтыг тээвэрлэгч эх хувиар нь холбоонд авчирж өгөх бөгөөд холбоо дэвтэртэй харьцахгүйгээр хүлээн авч битүүмжлэлтэй уутанд хийж 14-21 хоног хадгалсны дараа олон улсын автотээврийн холбоо /IRU/-нд хүргүүлнэ.
Улс хоорондын зөвшөөрлийн бичиг буцаах
Улс хоорондын зөвшөөрлийн бичиг авч ашиглаж байгаа тээвэрлэгч зөвшөөрлийн бичгээ өөртөө хадгалж байх бөгөөд холбооноос тусгайлан мэдэгдсэний дагуу авчирч өгөхийг анхаарна уу.
МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО