БНБеларусь улсаар тээвэрлэлт гүйцэтгэгчдийн анхааралд

БНБеларусь улсаар  тээвэрлэлт гүйцэтгэгчдийн анхааралд

БНБеларусь Улсын Засгийн газраас тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгсэлд электрон лац байрлуулах тухай 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 311 тоот журмыг гаргасан. Энэхүү журам нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 171 тоот журмын 1.2 болон 1.3 дугаар дэд заалтууд (тус улсаар дамжин өнгөрөх зөвшөөрөгдсөн хугацаанд зориулалтын автозам болон зогсоол ашиглаагүй)-ыг зөрчсөн дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгсэлд хамаарах бөгөөд электрон лацыг тус улсын хил гарах хүртэл тээврийн хэрэгсэлд байрлуулах юм байна. Энэхүү журам нь 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.  Мөн тусгай зөвшөөрөл шаардагдах аюултай ачаанаас бусад төрлийн ачаа тээвэрлэж буй дамжин өнгөрөх олон улсын тээвэрлэлт гүйцэтгэж буй тээвэрлэгчид БНБеларус Улсын нутаг дэвсгэрт нэвтрэн орсон өдрөөс хойш 1 өдрийн дотор тус улсаас гарах шаардлагатай болсон байна.

Эх үүсвэр: Беларусын олон улсын автотээврийн холбоо /BAMAP/