Гүрж улсруу тээвэр гүйцэтгэгчдийн анхааралд
Гүрж улс шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын газар нутагт нэвтрэн орж буй гадаадын тээврийн хэрэгсэлд доорх арга хэмжээг авах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
– ОХУ-руу зорчиж байгаа гадаадын ачаа тээврийн хэрэгсэл 48 цагийн дотор;
– Импортын ачаатай эсвэл ачаагүй нэвтрээд экспортын ачаа ачиж буцах тээврийн хэрэгсэл 96 цагийн дотор;
– Импортын ачаатай нэвтрээд экспортын ачаа ачиж буцах тээврийн хэрэгсэл 7 хоногийн дотор тус тус Гүрж улсын газар нутгийг орхин гарах.
– Тус улсад 72 цагаас илүү хугацаагаар саатах тээврийн хэрэгслийн жолооч нар COVID-19-ын шинжилгээ өгөх.
– Тээврийн хэрэгслийг зөвхөн зөвшөөрөгдсөн зогсоолд байрлуулах
Эх сурвалж: Батуми дахь Туркийн Ерөнхий консулын газар