Мод тарьцгаая “Тээвэрчин төгөл”
“ТЭЭВЭРЧИН ТӨГӨЛ” хөтөлбөрийн хүрээнд мод тарих өдөрлөг зохион байгуулах тул нийт иргэд, тээвэрчид, холбооны гишүүн байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Тус өдөрлөгт холбооноос 200 ширхэг суулгацаар хангах ба хэрэв та хүсвэл өөрийн суулгацыг авч ирж тарих боломжтой.
Иргэд, тээвэрчид мод тарихад шаардлагатай багаж хэрэгслээ (хүрз, услах сав гэх мэт) өөрсдөө авч ирэхийг анхаарна уу.
#Хэзээ: 2020.10.18-ны НЯМ гараг 11:00 цагт
#Мод_тарих_газар: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо(Нисэхийн эцэс)-ны нутагт Туул голын урд эрэгт байрлах 1,2 га талбай (мод тарих газрын байршлыг доорх зурагнаас харна уу)
#Бидэнтэй нэгдэх утас: 70118638, 88744444
Дэлгэрэнгүй мэдээллийг манай фэйсбүүк хуудсаар холбогдож аваарай.