
БНТУРК УЛСААР ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ НИЙТ ТЭЭВЭРЛЭГЧДИЙН АНХААРАЛД!!!
Транзит /түр/ дугаартай тээврийн хэрэгсэлд БНТурк Улсаас ачаа ачихыг хориглоно. Харин транзит /түр/ дугаартай тээврийн хэрэгслээр /ачаатай болон ачаагүй/ тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийг гүйцэтгэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд дараах төлбөр, хураамжийг төлнө.
- Транзит /түр/ дугаартай тээврийн хэрэгслээр тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөд:
- ачаагүй тохиолдолд чирэгч-толгой, хагас чиргүүл тус бүрт 600 евро,
- ачаатай тохиолдолд чирэгч-толгойнд 600 евро, чиргүүлд 1200 евро;
- Монгол Улсад бүртгэлтэй чирэгч-толгой транзит /түр/ дугаартай чиргүүл чирч тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөд:
- ачаатай тохиолдолд чирэгч-толгойноос дамжин өнгөрөх ачаа тээврийн зөвшөөрлийн бичиг шаардах бөгөөд хагас чиргүүлд 1200 евро;
- ачаагүй тохиолдолд чирэгч-толгойноос дамжин өнгөрөх ачаа тээврийн зөвшөөрлийн бичгийг мөн адил шаардах бөгөөд хагас чиргүүлд 600 евро.
Эх сурвалж:
БНТурк Улсын Зам тээвэр, дэд бүтцийн яам