
Украйн Улс онц байдал зарлалаа.
Улс оронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Украйн Улс Беларусь Улстай хиллэдэг бүх хилээ хаасан байна. Мөн тус улсын гаалийн системд доголдол гарснаас шалтгаалан гаалийн бүрдүүлэлт удаашрах төлөвтэй байна.
Польш – Украйны хилүүд зөвхөн ачаа тээвэрт нээлттэй байгаа боловч ачаалал нэмэгдэж байгааг онцлон мэдэгдлээ.
Молдав – Украйны хилүүд одоогийн байдлаар нээлттэй хэвийн ажиллаж байна.
Болзошгүй нөхцөл байдлаас сэргийлэх үүднээс өөр маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэхийг олон улсын тээвэр гүйцэтгэж буй тээвэрчдэд анхааруулж байна.
Эх үүсвэр: https://www.iru.org/intelligence/flash-info/state-emergency-ukraine-update