
БНТурк Улсруу/аас тээвэрлэлт гүйцэтгэх тээвэрлэгчдийн анхааралд
БНТурк Улсын Худалдааны яамнаас 2022 оны 3 дугаар 15-наас эхлэн торгууль болон зам, гүүр ашигласны төлбөртэй холбоотой дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнд:
– төлөгдөөгүй бүх торгууль, зам, гүүр ашигласны төлбөрийг дээрх хугацаанаас эхлэн тус улсын бүх хилүүд дээр ПОС машин ашиглан төлөх;
– торгууль, зам, гүүр ашигласны төлбөр төлөгдөөгүй тээврийн хэрэгслийг тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх.
Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор гадаадын тээвэрлэгчид https://ivd.gib.gov.tr линкээр орж нүүр хуудасны баруун доод хэсэгт байх “Yabancı Plakalı Araç Ödemeleri (Foreign Vehicle Payments) – Гадаадын тээврийн хэрэгсэл төлбөр төлөх” цэсийг сонгон торгууль байгаа эсэх талаар мэдээлэл авах боломжтой.
Эх сурвалж: UND