ОХУ: Зарим барааны экспортод түр хугацааны хориг тавилаа.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2022 оны 100 тоот тогтоолоор зарим барааны экспортыг 2022 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл түр хугацаагаар хязгаарлалаа. Энэхүү хориг, хязгаарлалт нь доорх жагсаалтад дурдсан  ангилалд хамаарахгүй юм. Үүнд:

  • Тээврийн хувьд:
  • олон улсын тээвэр гүйцэтгэж буй тээврийн хэрэгслүүд болон тэдгээрийн сэлбэг, эд анги;
  • Ачаа барааны хувьд:
  • ОХУ-аас гаралтай бараа бүтээгдэхүүн холбогдох гарал үүслийн гэрчилгээний хамт;
  • Абхаз болон Өмнөд Осети руу экспортолж буй бараа;
  • ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх бараа;
  • Калининград мужаас/руу тээвэрлэгдэж буй бараа;
  • Холбооны улсын хүрээнд БНБеларусь Улсруу экспортлох бараа;
  • дахин ашиглах боломжтой савалгаа … гэх мэт.

Хязгаарлалт бүхий барааны жагсаалтын мэдээллийг ЭНД  линкээр, бусад холбогдох мэдээллийг ЭНД линкээр орж үзнэ үү.

Эх сурвалж: Олон улсын автотээврийн холбоо