
БНБеларусь Улс зарим төрлийн барааны экспортод түх хугацааны хориг тавилаа.
БНБеларусь Улс: Сайд нарын зөвлөлийн 2022 оны 125, 147 тоот тогтоолоор зарим төрлийн барааны экспортод түр хугацаагаар хориг тавилаа. Эдгээр тогтоол нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хүчинтэй үйлчилнэ.
Хоригт хамаарах бараа:
- Тухайн бараа аль улсаас гарал үүсэлтэйгээс үл хамааран Евроазийн эдийн засгийн холбоо (EAEU)-ны гишүүн орнуудад экспортлох бараа;
- “экспорт”, “түр хугацаар экспортлох”, “гаалийн нутаг дэвсгэрээс гадуур боловсруулах” болон “дахин экспортлох” гэсэн гаалийн журмын дагуу Евроазийн эдийн засгийн холбоо (EAEU)-ны гишүүн бус орнуудад руу экспортлох бараа.
*125 болон 147 тоот тогтоолд зааснаар хоригт үл хамаарах:
- Евроазийн эдийн засгийн холбоо (EAEU)-ны нутаг дэвсгэрээр дамжуулан олон улсын транзит тээврийн нэг хэсэг болгон тээвэрлэсэн бараа;
- Евроазийн эдийн засгийн холбоо (EAEU)-ны гишүүн улсын нутаг дэвсгэрээc (БНБеларусь Улсаас бусад) олон улсын транзит тээврийн нэг хэсэг болгон БНБеларусь Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх бараа;
- Хүмүүнлэгийн тусламжийн бараа багтана.
* 147 тоот тогтоолын дагуу хоригт үл хамаарах нэмэлт нөхцөл:
- гарал үүслийн зохих гэрчилгээ бүхий ОХУ болон БНБеларусь Улсаас гаралтай бараа;
- дахин ашиглах боломжтой савлагаа;
- Евроазийн эдийн засгийн холбоо (EAEU)-оос экспортолж буй олон улсын тээврийн хэрэгсэл;
- Калининград муж болон ОХУ-ын бусад нутаг дэвсгэрийн хооронд дамжин өнгөрөх тээвэрлэлт;
- Холбооны Улсын хүрээнд БНБеларусь Улсаас ОХУ-д экспортлосон бараа.
Хоригт багтсан барааны жагсаалтыг 125-р тогтоол, 147-р тогтоол тус линкүүдээр орж үзнэ үү.
Эх сурвалж: IRU /Олон Улсын автотээврийн холбоо/