Украйн Улс: Зарим хилийн боомт, гаалиудаа хаалаа.

Украйны сайд нарын танхимын 2022 оны 188 тоот тогтоолоор 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн жагсаалтад ЭНД дурдсан хилийн боомт, гаалийн постуудыг түр хугацаагаар хаах шийдвэр гарсан.

Мөн Украйны Гаалийн газрын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 137 тоот тушаалаар жагсаалтад ЭНД дурдсан хилийн боомт, гаалийн постуудын үйл ажиллагааг нэмэлтээр түр зогсоолоо.

Үүнтэй холбоотойгоор ТИР-ийн гаалийн урьдчилсан цахим мэдүүлгийн програм (TIR-EPD)-д холбогдох өөрчлөлтүүдийг оруулсныг ТИР тээвэрлэгчдэд мэдэгдэж байна.

Эх сурвалж: АСМАП Украйн