ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД

Хориг арга хэмжээний журмыг дагаж мөрдөх тухай.

Зориулалт: Ачаа тээвэр

Өнөөдрийн байдлаар зарим улс орнууд ачаа тээвэрт хэд хэдэн хориг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа тул тээвэрлэгчид хориг арга хэмжээний журмыг зөрчихгүйн тулд тээвэрлэлт гүйцэтгэж эхлэхээс өмнө хүлээн авч буй тээвэрлэлтийн саналыг сайтар нягталж байхыг зөвлөж байна.

Хориг арга хэмжээг зөрчиж болзошгүй дараах үйлдлүүдээс урьдчилан сэргийлнэ үү. Үүнд:

–           Ачаа барааг оновчтой бус маршрутаар тээвэрлүүлэх ;

–           Тээвэрлэлтийн хэт өндөр үнэ санал болгох;

–           Тээвэрлэлтийн явцад тээврийн баримт бичгийг солих;

–           Дамжин өнгөрөх гаалийн бичиг баримтад албан ёсны гаалийн байгууллагаас гадуур бүрдүүлэлт хийх;

–           Ачааг анх мэдүүлснээс өөр газарт буулгах хүсэлт өгөх.

Эх сурвалж: IRU