
Беларусь Улс: Европын холбоонд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Евроазийн эдийн засгийн холбоонд нэвтрэхийг хориглолоо
Зориулалт: Ачаа тээвэр
БНБелУлс 2022 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө дундаас эхлэн Европын холбоонд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Евроазийн эдийн засгийн холбооны нутаг дэвсгэрт зөвхөн толгой-чиргүүл солих горимоор нэвтрүүлэх, бусад тохиолдолд нэвтрүүлэхгүй байх хоригийг тавилаа.
Энэхүү хориг нь 2022 оны 4 дүгээр сарын 16-аас өмнө БНБелУлсын нутаг дэвсгэрт ороод 2022 оны 4 дүгээр сарын 23-ны дотор тухайн улсын нутаг дэвсгэрээс гарах тээврийн хэрэгсэлд хамаарахгүй.
Мөн шуудан болон амьд амьтан ачсан тээврийн хэрэгслийг ямар нэгэн хориггүй нэвтрүүлнэ.
Европын холбоонд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд ачаагаа зөвхөн зөвшөөрөгдсөн цэгүүдэд солилцож БНБелУ, ОХУ-руу оруулах боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг БНБелУлсын тээвэр, харилцааны яамны вэбсайтаас авна уу.
Эх сурвалж: Беларусь Улсын Автотээврийн холбоо