Чех Улс Словак Улстай хиллэдэг хилийн боомтуудын хилийн хяналт шалгалтыг түр сэргээлээ

Чех Улсын Засгийн газар 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Словак Улстай хиллэдэг хилийн боомтуудын хилийн хяналт шалгалтыг дахин сэргээхээр шийдвэрлэлээ. 10 хоногийн дараа уг арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгч Засгийн газраас дараагийн шийдвэрээ гаргана.

Арга хэмжээ авах болсон шалтгаан нь Чех Улс руу хууль бусаар дамжин өнгөрөх шилжилт хөдөлгөөн өргөжсөнтэй холбоотой юм.

Хяналт шалгалт Словак Улстай хиллэдэг хуурай замын хилийн бүх хэсэгт явагдах бөгөөд зөвхөн заасан газруудаар, хугацааны хязгаарлалтгүй нэвтрэх боломжтой. Газрын зургийг ЭНДЭЭС авах боломжтой.

Шалгалт хийх нөхцөлийг тодорхой болгосон боловч дараалал үүсэж, хөдөлгөөн удаашрах төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийн (зөвхөн Чех хэл дээр) ЭНДЭЭС авна уу.

Эх сурвалж: CESMAD