ОХУ зарим улсын тээврийн хэрэгслийг өөрийн нутаг дэвсгэрээр олон улсын ачаа тээвэрлэлт гүйцэтгэхэд хориг тавилаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх зарим асуудлын тухай” 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 681 тоот зарлигт гарын үсэг зурж, ОХУ-ын нутаг дэвсгэрээр олон улсын авто замын  тээвэрлэлт гүйцэтгэхэд хориг тавих бүрэн эрхийг Засгийн газарт олгосон билээ.

Тэгвэл ерөнхийлөгчийн 681 тоот захирамжийг хэрэгжүүлэх үүднээс ОХУ-ын Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1728 тоот тогтоолыг гаргасан байна.

Уг тогтоол нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд тогтоолд хоригт хамрагдах улсууд, олон улсын авто замын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл, хоригт хамрагдахгүй бараа бүтээгдэхүүний жагсаалт зэрэг мэдээллүүд багтсан байна.

ОХУ-ын Засгийн газрын тогтоолыг ЭНДЭЭС татан авч танилцан уу.