“АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.

Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос санаачлан холбооны гишүүн салбарын мэргэжлийн холбоодтой хамтран “Автотээврийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт бага хурлыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Бага хуралд Улаанбаатар болон 13 аймгийн 122 аж ахуйн нэгж, төрийн 8, төрийн бус 11 байгууллагуудын нийт 150 гаруй төлөөлөл оролцож “ачаа тээвэр”, “зорчигч тээвэр”, “авто үйлчилгээ”, “таксийн үйлчилгээ” гэсэн үйлчилгээний 4 чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг тусгайлан хэлэлцэж нийт 51 асуудлыг УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо. Мөн бага хурлаас салбарын аж ахуй эрхлэгч нартаа уриалга гаргахаар шийдвэрлэлээ.

Хамтран зохион байгуулсан салбарын мэргэжлийн холбоод болон хуралд оролцсон нийт оролцогчиддоо талархал илэрхийлье.

МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО.