
Тээвэрлэгчдийн анхааралд
БНБеларусь Улсаас Польшийн тээвэрлэгчдэд тавьсан хязгаарлалттай холбогдуулан Польшийн талаас Кукурыки (Kukuryki) боомтоор БНПолУ, Европын холбооны бусад гишүүн орнууд болон Европын чөлөөт худалдааны холбооны гишүүн орнуудад бүртгэлгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 21:00 цагаас эхлэн БНБеларусь Улс Польшийн тээвэрлэгчдэд тавьсан хязгаарлалтыг цуцлах хүртэл түр хязгаарласан байна. Иймд Европ руу/аас тээвэрлэлт гүйцэтгэх тээвэрчид Латви, Литва Улсуудаар дамжин өнгөрөхийг анхааруулж байна.
Эх сурвалж: БАМАП