БЕЛАРУСЬ УЛС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЭНХЛЭГ ДЭЭРХ АЧААЛЛЫН ХЭМЖЭЭНД ТҮР ХЯЗГААРЛАЛТЫГ ХИЙЛЭЭ

БНБеларусь Улсын Тээвэр, холбооны яамны 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор 5 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 31 өдрийн хооронд өдрийн темпратур 250С-ээс их тохиолдолд асфальт-бетон хучилттай улсын чанартай нийтийн хэрэгцээний авто зам дээр тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн тэнхлэг дээрх ачааллын хэмжээг 6 тонноос хэтрүүлэхгүй байх түр хязгаарлалтыг хийсэн байна.

Түр хязгаарлалт нь дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Үүнд:

  • Хавсралтад дурьдсан нийтийн хэрэгцээний авто замаар тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэл
  • Зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэл
  • Амьд амьтан, цэцэг, хүмүүнлэгийн тусламжийн ачаа, битум, асфальт болон бетон зуурмаг, замын битум, аюултай ачаа, тэжээл, тэжээлийн нэмэлт, үр тариа, сүү, сүүн бүтээгдэхүүн, шуудан, түүнчлэн темпратурын болон эрүүл ахуйн горим шаардсан ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэл
  • Амьтны гаралтай устгах болон дахин боловсруулах хог хаягдал тээвэрлэх тээврийн хэрэгсэл
  • Нийтийн хэрэгцээний авто замын засвар, арчлалт хийх тээврийн хэрэгсэл
  • Зам тээврийн ослын үр дагаварыг болон онцгой байдлын нөхцөл байдлыг арилгахтай холбоотой тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэл
  • Хатаасан хүлэр, хүлэрт суурилсан түлшний шахмал тээвэрлэх тээврийн хэрэгсэл
  • Хөдөө аж ахуйд ашиглах дугуйт трактор

ХАВСРАЛТ

                     ТҮР ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ

УЛСЫН ЧАНАРТАЙ, НИЙТИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ АВТО ЗАМУУД

Авто замын дугаар, индекс Авто замын нэр Авто замын
Эхлэл Төгсгөл
1 М-1/Е 30 Брест (Козловичи) – Минск – ОХУ-ын хил (Редьки) 0 609,955
2 М-2 Минск – Үндэсний нисэх буудал Минск 13,411 41,855
3 М-3 Минск – Витебск 8,6 41
4 М-4 Минск – Могилев 15,872 189,167
5 М-5/Е 271 Минск – Гомель 21,243 303,28
6 М-6/Е 28 Минск – Гродно – БНПольш Улсын хил (Брузги) 10,6 290,808
7 М-7/Е 28 Минск – Ошмяны – БНЛитва Улсын хил (Каменный Лог) 57,8 148,752
8 М-14 Минск хотын 2-р тойрог зам 0,745 88,708
9 Р-1 Минск – Дзержинск 9,1 35,974
10 Р-21 Витебск – ОХУ-ын хил (Лиозно) 6,363 52,822
11 Р-23 Минск – Микашевичи 9,29 102
12 Р-28 Минск – Молодечно – Нарочь 10,415 31,24
13 Р-80 Слобода – Паперня 0 15
14 Р-99 Барановичи – Волковыск – Пограничный – Гродно 16 148,29
15 Р-99/П 1 Р-99 авто замаас БНПольш Улсын хил (Берестовица)
0 5,93

Орос хэл дээрх шийдвэрийг ЭНДЭЭС харна уу

Эх сурвалж : БАМАП