
ОХУ-д бүртгэлтэй чиргүүл, хагас чиргүүлийг ЕХ руу орохыг хориглолоо
Европын холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээний 11 дэх багцын хүрээнд ОХУ-д бүртгэлтэй чиргүүл/хагас чиргүүлийг Европын холбоо руу орохыг хориглох арга хэмжээ авсан байна.
ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний 11-р багцтай холбоотой Европын Холбооноос гаргасан англи хэл дээрх шийдвэр, зохицуулалтыг ЭНДЭЭС харах боломжтой.
Европын холбоо зөвлөлийн 2023.06.23-ны өдрийн № 2023/2014 тоот зохицуулалтаар ОХУ-д бүртгэлтэй чиргүүл, хагас чиргүүл, мөн ОХУ-д бүртгэлтэй чиргүүл, хагас чиргүүлийг бусад улсад бүртгэлтэй чирэгч-толгой, автомашинаар чирч Холбооны нутаг дэвсгэрээр ачаа тээвэрлэлт гүйцэтгэхийг хориглосон болохыг анхаарна уу.
Энэхүү хориг нь 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө эхэлсэн ачаа тээвэрлэлтэд 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үйлчилэхгүй.
Чиргүүл, хагас чиргүүл нь:
а) 2023 оны 6 дугаар сарын өмнө Холбооны нутаг дэвсгэрт байсан, эсвэл
б)Орос руу буцахыг тулд Холбооны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх шаардлагатай
Хориг нь Калининград муж болон ОХУ-ын бусад субьект хоорондын тээвэрлэлтэд хамаарахгүй.
Эх сурвалж: АСМАП