Ачааны машин гүйцэж түрүүлэхийг хориглох журам 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Польш Улсад хэрэгжиж эхэллээ
Энэхүү хориг нь N2 ангиллын (3.5 тонноос дээш, 12 тонноос ихгүй жинтэй тээврийн хэрэгсэл) болон N3 (12 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгсэл), мөн долоон метрээс дээш урттай тээврийн хэрэгсэлд хамаарна. Энэхүү хориг нь хурдны зам (S) болон төв зам (A) гүйцэж түрүүлэхэд хэрэглэгдэнэ.
Онцгой болон үл хамаарах нөхцөлүүд:
Хоёр эгнээтэй зам дээр:
- Ачааны автомашины жолооч бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлж болохгүй бөгөөд зөвхөн баруун талын эгнээнд явна.
Үл хамаарах нөхцөл: Тухайн зам дээр үйлчилж буй N2, N3 ангиллын тээврийн хэрэгслийн тогтоосон хурдны хязгаараас хэт бага хурдтай зорчиж буй тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө.
Үл хамаарах нөхцөл: Уг хориг нь замын цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, шинэчлэлийн ажил гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийг дохио өгч гүйцэж түрүүлэхэд хамаарахгүй.
Гурав болон түүнээс дээш эгнээтэй авто зам дээр:
- ачааны автомашины жолооч нь гүйцэж түрүүлэхийн тулд зөвхөн баруун талын хоёр эгнээг ашиглах боломжтой.
Жишээ нь: гурван (түүнээс дээш) эгнээтэй авто зам дээр зорчиж буй ачаа тээврийн хэрэгслийн жолооч нь түүнээс илүү бага хурдтай тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийн тулд дунд талын эгнээ рүү шилжиж болох бөгөөд гүйцэж түрүүлсний дараа баруун эгнээ рүү буцаж орно. Жолооч зүүн талын эгнээг ашиглаж болохгүй.
Эх сурвалж: Польшийн автотээврийн холбоо