Турк Улсын Сарп хилийн боомтоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхтэй холбоотой шинэ зохицуулалтыг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ
Сарп хилийн боомт дахь ачааллыг бууруулахын тулд Туркийн худалдааны яамнаас Гүржийн нутгаар дамжин өнгөрөх тээврийн үйл ажиллагаатай холбоотой дараахь арга хэмжээг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.
Капыкуле, Хамзабейли (Болгараас), Ипсала (Грекээс) хилийн боомтоор Турк Улс руу нэвтэрч байгаа болон Гүржээр дамжин гуравдагч улс руу зорчиж буй тээврийн хэрэгслүүдийг тухайн нэвтрэн орж буй хилийн гаалиас шууд Aktaş, Türkgözü болон бусад хилийн боомтууд руу илгээх юм байна. Хэрэв ачаа буулгах газар нь Гүрж Улс бол тухайн тээврийн хэрэгсэл Сарп хилийн боомтоор нэвтэрч болно.
Ачаа буулгах цэг нь Гүржээс бусад улс байх тохиолдолд транзит декларац эсвэл ТИР дэвтэрт орох/гарах хилийг Aktaş, Türkgözü гэж эсвэл бусад хуурай замын хилийн боомтуудыг зааж өгөх шаардлагатай. Дээрх тохиолдолд тээврийн бичиг баримтад орох/гарах хилийг Сарп гэж заасан ч тухайн тээврийн хэрэгслийг бусад хилийн боомт руу ялангуяа Aktaş хилийн боомт руу илгээнэ. Үүнийг чиглэл өөрчилсөн гэж үзэхгүй юм байна.
Хилийн боомтын замын хөдөлгөөний болон замын нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл байдал зэргээс шалтгаалж “Kaçkar” гааль болон гадаад худалдааны газар (Сарпыг хариуцдаг гаалийн газар)-аас тухайн тээврийн хэрэгслийг аль хилийн боомт руу хуваарилахыг шийдвэрлэнэ.
Турк, англи, орос, гүрж хэлээр бэлтгэсэн мэдээллийг ЭНДЭЭС авах боломжтой.
Эх сурвалж: Туркийн автотээврийн холбоо