Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны дэргэдэх Зам, тээврийн ажиллагсдын мэргэжлийн боловсролын институт нь Олон улсын автотээврийн холбооны сургалтын Академийн магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагын эрхийг авахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Тахограф–Тээврийн хэрэгслийн багийн гишүүдийн ажил, амралтын горим”, “Аюултай ачаа”, “Ачааг аюулгүй ачих, бэхлэх, тээвэрлэх”, “Олон улсын мэргэшсэн жолооч” хөтөлбөрүүдээр хичээл заах сургагч багш бэлтгэх бататгах сургалтыг зохион байгуулж байна.

Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага болсноор манай улсын тээврийн байгууллагын жолооч, менежерүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр өөрийн орондоо мэргэшүүлэх төрлийн сургалтад хамрагдах, олон улсын тээвэрлэлт гүйцэтгэхэд шаардлагатай нарийн мэдлэг, мэдээлэл олж авахаас гадна олон улсын шаардлага хангасан мэргэшсэн жолоочийн гэрчилгээ авах болж байна.

2023.10 сар